Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.1 хувь нь нэгдүгээр тунд, 72 хувь нь хоёрдугаар тунд, 52.9 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 5.6 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3033 жирэмсэн эх, 12-15 насны 68653 хүүхэд, 16-17 насны 27062 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.