Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор 2026 оны есдүгээр сарын 21-нээс зуслангийн чиглэлд явж байгаа нийтийн тээврийн үйлчилгээг зогсоохоор болсон талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлсэн. Тодруулбал, дөрвөн чиглэлд үйлчилгээг зогсоохоор болжээ. Үүнд:
- ЗҮ:1 Гүнт-Жигжид-Сүхбаатарын талбай
- ЗҮ:2 Гоодой-Сүхбаатарын талбай
- ЗҮ:3 Баянбулаг-Сүхбаатарын талбай чиглэлүүдийн нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоох юм.
Мөн ЗҮ:4 “Гүнт–Жигжид–Шадивлан-7 Буудал чиглэлийн автобус иргэдэд үйлчилсэн хэвээр байна гэдгийг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.






























