Ням, 10 сар 25, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

    Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

    Азийн пара наадмаас Монголын тамирчид алт, мөнгө хүрэл медаль хүртээд байна

    Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

    Дорнодын Халх гол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

    Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD-тай тохирчээ

    Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг 3-р сард эхлүүлнэ

     Эрдэмтэд, судлаачид хот төлөвлөлийн чиглэлийн судалгааны бүтээлээ танилцуулж байна

    Дүүжин тээврээр Яармаг-Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

С.Бямбацогт: Бурууг бусдаас хайж, шалтаг тоочиж суух цаг биш

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2026-09-07
- Улс төр
Урт: 1 мин уншина
С.Бямбацогт: Бурууг бусдаас хайж, шалтаг тоочиж суух цаг биш
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлээ. Ээлжит бус чуулганаар 2026 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэнэ. Нийт 126 гишүүнээс 81 гишүүн буюу 64.3 хувийн ирцтэй хуралд оролцож байна. Чуулганыг УИХ-ын дарга С.Бямбацогт хээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтлэв.

С.Бямбацогт: Нар хур тэгширсэн дэлгэр зун өнгөрч, намрын их ажил хаа сайгүй өрнөн, ирэх өвлийн бэлтгэлээ шамдан базаасан энэ цаг үед хугацаа алдалгүй шийдвэрлэх асуудлууд үүсээд байгаа тул хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд миний бие Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний 7 сарын байдлаар 7.6 хувиар өсөж, экспорт 12 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 57 хувиар нэмэгдсэн байна. Энэхүү өсөлтийн үр өгөөж иргэдийн амьдралд  дэм болж, ахиц дэвшил нь айл өрхийн үүдээр орлого болж орох нь чухал.

Улс орны эдийн засаг, төсөвт тулгарч буй бодит хүндрэл, нөхцөл байдлыг тооцсоны үндсэн дээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсвийн тодотголыг Улсын Их Хурал нэн даруй хэлэлцэж, ард иргэдийн амьдралд ирж буй дарамтыг бууруулах хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Энэхүү төсвийн тодотголоор хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн, шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, ахмад настны тэтгэвэр болон төрийн зарим албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зэрэг иргэдийн амьдралд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр тусгасан онцлогтой байна.

Макро эдийн засгийн эерэг үр дүнг айл өрх, ард иргэдийн амьжиргаанд шингээх хүрээнд 435 мянган ахмад настны дундаж тэтгэврийг 250 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 1.2 сая төгрөгт хүргэх, 149 мянган төрийн албан хаагчийн цалинг 20-50 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ. Энэ нь 600 орчим мянган айл өрхийн орлогод шууд дэмжлэг болно гэсэн үг.

Энэ удаагийн төсвийн тодотголыг үнийн өсөлтөд амьжиргаа нь хүндэрч буй иргэдээ хамгаалах, цалин, тэтгэврийг нэмэх, ирэх өвлийн түлш шатахуун, хүнс, эрчим хүчний болзошгүй эрсдэлийг даван туулахад зориулан боловсруулжээ.

Бид хэлэлцүүлгийн шатанд төсвийн тодотголын тооцооллыг чамбайруулах, аливаа шийдэл, хувилбар, санаачилгад олонх, цөөнх гэж ялгалгүйгээр нээлттэй хандах болно. Гагцхүү тэдгээр хувилбар, санаачилга нь иргэдийн амьжиргаа, цалин, тэтгэвэр,  бизнес эрхлэх орчныг улам бүр сайжруулахад чиглэх ёстой.

Бид өнгөрсөн хугацаанд төсөв хэлэлцэхдээ гагцхүү “ХЭДЭН ТӨГРӨГ ТАВЬСАН БЭ” гэдгээр л  хэмждэг байсан бол одоо харин “ЧУХАМ ЯМАР ҮР ДҮН ГАРСАН БЭ” гэдгээр хэмждэг болох хандлагын өөрчлөлт рүү зоригтой шилжье.

Олонх цөөнхөөрөө хуваагдсан, орлого зарлага тойрсон хий хоосон, популист талцлаа хойш нь тавьж, улс орны нийтлэг эрх ашиг, ард иргэдийнхээ амьдралыг нэн тэргүүнд бодох цаг үе гэдгийг Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, гишүүддээ сануулъя. Энэ удаагийн төсвийн тодотголтой хамт Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүд өргөн мэдүүлжээ.

Эдгээр нь зөвхөн энэ удаагийн төсвийн тодотголд хамаарах зохицуулалтын шинжтэй өөрчлөлт бус, харин төсвийн тусгай шаардлага, тогтвортой байдал, цаашдын төсөв бүрдүүлэх механизмыг үндсээр нь өөрчлөх суурь зарчмын асуудлууд тул Улсын Их Хурал нухацтай хандах учиртай.

Төсвийн тодотголд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийн орлогыг төсөвт төвлөрүүлэх, ногдол ашгийг нэмэгдүүлэхээр тооцож оруулж ирсэн нь ард түмэндээ байгалийн баялгийн өгөөжийг тэгш шударга хүртээж, жинхэнэ утгаараа БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ болох цаг үеэ олсон сайн өөрчлөлтийн эхлэл хэмээн үзэж байна.

Эрхэм гишүүд ээ,

Геополитикийн нөхцөл байдал, дайн байлдааны үр дагавар нь дэлхийн улс орнуудын эдийн засагт хүндээр тусаж, ЭРЧИМ ХҮЧ, ГАЗРЫН ТОС, ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭЭР дамжин улс орон, айл өрх, хүн бүрийн амьдралд сөргөөр нөлөөлж байна.

Ийм эгзэгтэй цаг үед бидэнд УЛС ТӨРЖСӨН ТӨСӨВ БУС, УЛСАА БОДСОН ХАРИУЦЛАГАТАЙ төсөв, өнөөдрийг АРГАЦААСАН ЗОХИЦУУЛАЛТ БУС харин маргаашийн тогтвортой байдлыг ХАМГААЛСАН БОДЛОГО хэрэгтэй.

Иймд Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнийг 2026 оны төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхдээ улс орны эдийн засаг, хамгийн гол нь иргэдийнхээ амьдрал ахуй, эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ажил хэрэгч, хариуцлагатай, алсын хараатай хандахыг хүсье.

Одоогийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрчээ. Төсвийн тодотгол бол үр ашиггүй зардлаа танаж чаддаг, зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой.

Цалин тэтгэвэр, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхдээ инфляцад үзүүлэх сөрөг нөлөөлөл, төсвийн даац, эдийн засгийн бодит боломжтойгоо нягт уялдуулах шаардлагатай.

Мөн хувийн хэвшлийн орон зайг хумих биш тэлж, эдийн засгийн эрх чөлөөг тэдэнд олгосон шиг олгох, амласан амлалт, баталсан хуулиндаа эзэн болоход анхаарахыг уриалж байна.

Түлш, шатахууны тасалдал, эрчим хүчний доголдол зөвхөн нэг салбарын асуудал биш. Үүний шалтгаан нь дотоодоос биш гадаад хүчин зүйлээс хамаатай ч бурууг бусдаас хайж, шалтаг тоочиж суух цаг биш.

Өнгөрөгч хаврын чуулганы төгсгөлд Улсын Их Хурлаас түлш шатахуун, мах, хүнсний ногооны үнэ, хангамжид онцгой анхаарч, намрын ажил, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах талаар Засгийн газарт анхааруулсан. Үүний хэрэгжилтийг нэхэж ажиллах болно.

Эрхэм гишүүд ээ.

Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрх мэдлийн хуваарилалт, хариуцлагын заагийг маш тодорхой тогтоосон. Улсын төсвийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь Засгийн газрын бүрэн эрх. Харин түүнийг ард түмний нэрийн өмнөөс хэлэлцэж, хянаж, батлах эсэхээ шийдэх нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх юм.

Энэ хоёр бүрэн эрхийг хольж хутгах, мөн төсвийн төсөл нь аль нэг улс төрийн хүчинд таалагдаагүй гэх шалтгаар төсөв санаачлах Үндсэн хуульд заасан Засгийн газрын бүрэн эрхийг хязгаарлах хууль тогтоомж Монгол Улсад байхгүй. Нөгөө талаар оруулж ирсэн төсвийн төслийг хэлэлцэж, эцэслэн шийдэх эрх гагцхүү парламентад хадгалагдаж буйг онцлон сануулъя.

Нэг зүйлийг энд зориуд тодруулж хэлье.

Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ирүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурлын Тамгын газар бүрдлийг нь шалгах, хянах зохицуулалттай. Энэ нь нэг талаас Үндсэн хуульд заасан хууль санаачлагчийн эрхийг хамгаалах, нөгөө талаас өргөн мэдүүлэх хуулийн төслийн бүрдлийг бүрэн хангуулах нөхцөл бүрдүүлж байгаа хэрэг юм.

Харин хууль санаачлагчийн энэхүү эрхийг хязгаарлаж, бүрдэл хангагдсан хуулийн төслийг буцаах эрх Улсын Их Хурлын даргад ч, ерөөс хэнд ч байхгүй.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ.

Та бүхнийг “…нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн хамгаална” хэмээн өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр улсынхаа өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан, улс орны эдийн засгийн тогтвортой байдал, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг нэн тэргүүнд тавьж, зарчимч, зөв мэргэн шийдвэр гаргахыг хүсье гэлээ.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Монголд зочилсон жуулчдын тоо оны эцэст 1 сая давах төлөвтэй байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Б.Амартүвшин, Б.Даваажав нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилов

2 өдөр өмнө
Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцалж байна

Оюутолгойн ногдол ашгийг зарцуулахтай холбоотой төслүүдээ татлаа

2 өдөр өмнө
Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

2 өдөр өмнө
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

3 өдөр өмнө
"Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд 100 хувь үнэ төлбөргүй эзэмшүүлэх" тогтоолын төсөлд санал авч эхэлжээ

“Шударга ёсны элч”-ээр 80 сурагчийг бэлтгэв

“Шударга ёсны элч”-ээр 80 сурагчийг бэлтгэв

3 өдөр өмнө
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

3 өдөр өмнө
435 мянган ахмад настны тэтгэвэр 11-р сарын 1-нээс нэмэгдэнэ

4 өдөр өмнө
Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, буруутай этгээдээр төлүүлнэ

Монгол Улс аялал жуулчлалын салбарын өсөлтөөрөө долоодугаарт эрэмбэлэгдлээ

5 өдөр өмнө

Их уншсан

Б.Амартүвшин, Б.Даваажав нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилов

Б.Амартүвшин, Б.Даваажав нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилов

2026-10-23
Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцалж байна

Оюутолгойн ногдол ашгийг зарцуулахтай холбоотой төслүүдээ татлаа

2026-10-23
Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

2026-10-23
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

2026-10-22
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас