Нийслэл хот удахгүй ирэх намар шинэ төв цэвэрлэх байгууламжаа хүлээж авна. 1964 онд ашиглалтад орж, 1969-1986 онуудад өргөтгөл хийгдсэнээс хойш одоогийн Цэвэрлэх байгууламж нь чадал чинээндээ тултал ажиллаж, үргэлж давсан ачаалыг авч ирсэн гэж болно. Тоо баримт хэлбэл, цэвэрлэх байгууламж нь өөрийн хүчин чадлаас 2 дахин их бохир ус хүлээн авч иржээ. Мөн стандартаас 4-5 дахин их бохирдолтой усыг хүлээн авч цэвэрлэдэг гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ нь цэвэрлэх байгууламжид бохирдлын ачаалал үүсгэж механик, биологийн цэвэрлэгээний технологийн дамжлага бүр дээр хүндрэл үүсгэдэг байна. Нормоороо бол лагийн тунгаагуурыг хоёр жилд нэг удаа цэвэрлэх ёстой ч хатуу хог хаягдлын агууламж асар их байгаагаас тунгаагуурыг жилдээ 2-3 удаа бүтэн юүлж сулладаг байна. Хамгийн хэцүү нь уг хүнд ажлыг УСУГ-ын ажиллагсад улаан гараараа цэвэрлэдэг байна. Иймээс тус байгууллагаас суултуур болон усны хоолойдоо хоолны үлдэгдэл, элдэв хог, тос, 00 цаас зэргийг хийхгүй байж тэдний асар хүнд хөдөлмөрийг үнэлэхийг хүслээ.






























