Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийг ирэх намар ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй. Тэгвэл одоогоор барилга угсралтын ажил бүрэн дууссан ба тохируулгын ажил үргэлжилж байна. Одоогоор өдөртөө 50 мянган м³ усыг хүлээн авч цэвэрлэж байгаа ажээ. Уг цэвэрлэх байгууламж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт 17.6 га талбайд баригдаж буй бөгөөд хоногт 250,000 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай, лагийг бүрэн боловсруулж эрчим хүч гаргах дэвшилтэт технологитой. Бохир усыг 98 хүртэлх хувийн үр ашигтай цэвэрлэх ба цэвэрлэх явцад гарсан лагийг боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм. Хүлэмжийн хий болон эвгүй үнэрийг бууруулах орчин үеийн биологийн болон механик шүүлтүүртэй дэвшилтэт уг байгууламжийг удахгүй нийслэлийнхэн хүлээж авах нь ээ.м






























