Хоногт 250 мянган м³ хаягдал ус цэвэрлэх хүчин чадалтай шинэ Төв цэвэрлэх байгууламж саяхан нээлтээ хийсэн.
2019 оноос барилга угсралтын ажил эхэлсэн уг төслийн хүрээнд нийт 35 төрлийн 55 барилга байгууламж болон инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц баригдсан бөгөөд
Шинэ цэвэрлэх байгууламжид хаягдал ус хүлээн авах ажлыг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр эхлүүлэн, 70,000 м3 усыг бохир усыг механик, физик, хими, нэмэлт биологийн цэвэрлэгээний аргаар технологийн дагуу боловсруулж, туршилтын горимоор ажиллаж байна. Одоогийн байдлаар хоногт 80,000-116,000 м3 бохир усыг цэвэрлэж байгаа бөгөөд зургадугаар сард багтаан төв цэвэрлэх байгууламжид ирж буй усыг 100% хүлээн авах нөхцөл бүрджээ. Мөн шинэ цэвэрлэх байгууламж нь бохир ус цэвэрлэх болон лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллахаар төлөвлөсөн. Цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг бүрэн боловсруулж, биохий үйлдвэрлэн дулаан болон цахилгаан эрчим хүч гарган авснаар цэвэрлэх байгууламжийн цахилгааны хэрэглээний 25% орчим хувийг хангах юм.
Түүнчлэн хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлж буй усыг дахин боловсруулснаар ДЦС-3, ДЦС-4-ийн хөргөлтийн системд ашиглахаар төлөвлөж байна. Дахин боловсруулсан усыг ДЦС-д ашигласнаар жилд 18 сая тонн гүний цэвэр усыг хэмнэж, Монгол Улсад хаягдал усыг дахин ашиглах дэвшилтэт шинэ технологи нутагшиж, байгаль орчинд үүсэх сөрөг үр дагаврыг бууруулж, Туул голын ай сав газрын экосистемийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.
Шинэ ТЦБ-ын онцлог, давуу талын талаар УСУГ-ын ИТБХ-ын дарга Н.Одхүү:
"Нэгдүгээрт хоног хүлээж авах усны хэмжээ нэмэгдэнэ. Хуучин ТЦБ хоног 150-170 м³ хаягдал ус хүлээн авч цэвэрлэдэг байсан бол шинэ ТЦБ хоногт 250 мянган м³ хаягдал ус цэвэрлэх хүчин чадалтай. Хуучин цэвэрлэх байгууламж уламжлалт буюу механик биологийн цэвэрлэгээ хийдэг байсан бол шинэ цэвэрлэх байгууламж химийн цэвэрлэгээг хийнэ. Мөн шинэ цэвэрлэх байгууламж нь Лагийг бүрэн боловсруулах шат дамжлагатай, лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой болж байна. Хуучин шинэ цэвэрлэх байгууламжийн хувьд ажиллах хүчний зардлын хувьд нэг их зөрөө гарахгүй. Харин шинэ цэвэрлэх байгууламжийн ашиглалтын зардал өмнөхөөс нэлээд өндөр гарна. Цахилгаан илүү зарцуулна, мөн нэмж химийн цэвэрлэгээ хийх учраас. Гэсэн ч байгальд нийлүүлэх усыэ чанар стандартаа бүрэн хангана" гэлээ.