Өнөөдрийн барилдаанд улсын гарьд М.Бадарч, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Ө.Даваабаатар нарын зэрэг бөхчүүд бүртгүүлсэн бөгөөд Улсын даян аварга Н.Батсуурь барилдахаар очсон байгаа бөгөөд МҮБХ-ноос түүнийг барилдуулахгүй хэмээснээр барилдаан эхлэх хугацаа хойшиллоо. Бөхчүүдийн хувьд Н.Батсуурь аваргыг барилдуулах, барилдуулахгүй дээр хоёр хуваагдсан бөгөөд үзэгч сонирхогчид барилдуулах сонирхолтой байлаа.