Тус байгууллагын яаралтай тусламжийн хэлтсийн техникийн бүлгийн дарга Мария ван Керхове, ДЭМБ-ын Онцгой байдлын асуудал эрхэлсэн захирал Майк Райан нар өндөр настан, хавсарсан өвчтэй хүмүүс болон вакцин хийлгээгүй хүмүүс омикрон омгийн халдвар авах эрсдэл илүү их гэж мэдэгдэв.
Райаны хэлснээр, вакцин хийлгэсэн хүмүүс өвчлөлөө ч хөнгөн хэлбэртэй байна. "Тиймээс хүмүүс эрсдлээ багасгахын тулд вакцин хийлгэх хэрэгцээг үнэхээр нухацтай авч үзэх хэрэгтэй" гэж шинжээч тайлбарлав.
Керхове өндөр настан, дархлаа султай, чихрийн шижин зэрэг хавсарсан өвчнөөр өвчилсөн хүмүүсийн нас баралтын түвшин нэмэгдэж байгаа талаар хэлэв. Омикрон нь дельта омгоос бага аюултай боловч үүнийг хөнгөн, аюул багатай гэж үзэх шалтгаан биш гэдгийг тэрээр тэмдэглэв.