Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтын үйл ажиллагаа өнөөдрөөс жигдэрч, 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн хүнс болон бусад бүх төрлийн ачаа барааг Эрээний боомтоос татан авлаа.
БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх арга хэмжээний хүрээнд халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс хоёр улсын хилийн голд “0” цэг байгуулан чингэлэг тээврээр ачаа барааг нэвтрүүлэх горимд шилжүүлж, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас дайчилж нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байгаа юм.