Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас "ЭМДЕГ-аас коронавируст халдвараар давтан өвдөж гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эмийн багц олгохгүй байх шийдвэр гаргаагүй" гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Түүнчлэн “ЭМДЕГ-ын санхүүжилтээс шалтгаалан эмийн багц олгохгүй” гэсэн Өрхийн эрүүл мэндийн төвийг ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах төвийн 18001363 утсанд мэдээлээрэй.