Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын шийдвэрээр Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэйд хайгуул явуулдаг "Монголиан нэйшл рийр ийрт корп ХХК"-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг илгээжээ. Шалгалтын хүрээнд орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаагүй, хайгуулын үед нөхөн сэргээлтийг бүрэн хийгээгүй, нөхөн сэргээлтийн зардлын бодитоор тооцоогүй, дээж хадгалах агуулах байхгүй, өрөмдлөгөөс үүссэн шламыг тусад нь ялгаж хаядаггүй, газрын хэвлийг ашиглах явцад аюул ослоос урьдчилан сэргийлэх, ослын үр дагаврыг сэргийлэх төлөвлөөгүй зэрэг зөрчил илэрсэн тул Газрын хэвлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7 дахь заалтыг тус тус үндэслэн зөрчил арилах хүртэл хугацаанд үйл ажиллагааг түр зогсоожээ. Нутгийн иргэд тус компани байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар удаа дараа эсэргүүцэл илэрхийлж байгаа юм.






























