Даваа, 11 сар 16, 2026
Social icon element need JNews Essential plugin to be activated.
elive
  • Нүүр
  • Багц
    • All
    • Нийтлэл
    • Ярилцлага
    28248

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    28164

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    27986

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    27876

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    27497

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    27580

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    27374

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    25371

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    25275

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • All
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    28339

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    28318

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    28315

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    28304

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    28299

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    28293

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    28280

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    28272

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    28269

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

No Result
View All Result

Туульч А.Балдандорж: Нэг туулийг дунджаар 14-15 цаг хайлдаг

Elive Admin by Elive Admin
2022-01-10
in Соёл, урлаг
Reading Time: 1 min read
Туульч А.Балдандорж: Нэг туулийг дунджаар 14-15 цаг хайлдаг

Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, ардын авъяастан, туульч Авирмэдийн Балдандорж нь 1978 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Дахын ам гэдэг газар Баатарын Авирмэдийн отгон хүү болон мэндэлжээ. А.Балдандорж нь 6-7 настайгаасаа аавынхаа тууль хайлахыг сонсож дунд сургуульд сурч байх үеэсээ тууль хайлах арга ухааныг бага багаар ааваараа заалгаж эхэлсэн байна.

Аав нь түүнд тууль хайлж байхдаа хэрхэн амьсгаа авах, нэг авсан амьсгаагаараа цөөхөн мөр бадаг шүлэг хайлах бус дор хаяад арваас доошгүй мөр шүлэг хайлах, дууны өнгө хүний чихэнд сонсголонтой чимэгтэй байхыг чухалчлах ёстойг байнга зөвлөдөг байжээ. Ингээд 1997 онд Улаанбаатар хотод хуралдсан “Төв Азийн тууль” олон улсын симпиозиум-их наадамд аавтайгаа хамт 16 настайдаа урилгаар оролцож “Алтайн магтаал” болон урианхай туулиас хайлж үзүүлсэн нь эрдэмтэн судлаачдын анхаарлыг ихээхэн татсан байна. Энэ арга хэмжээн дээр Төрийн соёрхолт туульч Б.Авирмэд өөрийнхөө туулийг отгон хүү Балдандорждоо өвлүүлэн үлдээж байгаагаа илэрхийлэн олон арван жил барьсан товшуураа ёслол хүндэтгэлтэйгээр олон орны эрдэмтэн судлаач, төр засгийн удирдлагын өмнө гардуулснаар А.Балдандорж тууль хайлах, туульч болох замд эргэлт буцалтгүйгээр орж, 2001 онд Бүх ард түмний урлагийн их наадамд тууль, цуурын төрлөөр оролцож хос алтан медаль хүртэхдээ аавынхаа тууль хайлах өнгө аяс, айзам хэмнэл, хөг аялгууг гайхамшигтай өвлөн авснаа бүрэн харуулж чадсан юм. А.Балдандорж залуу хүн учраас амьсгалаа гүнзгий авч нэг амьсгаагаар бараг бүтэн өгүүлэмжийг тод яруу үгээр уянгалаг сайхан хоолойгоор урсган хайлдаг учраас сонсож байгаа хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж, урмыг сэргээдэг болох нь батлагдсан билээ.

А.Балдандорж нь 1996 онд Бүх Ард Түмний Урлагийн Их Наадмын алтан медаль, 1998 онд “Төв азийн туульч” өргөмжлөл, 2001 онд Ховд аймгийн хүндэт иргэн, 2001онд “Бүх ард түмний урлагийн их наадам”-ын хос алтан медаль, 2002онд Тэргүүний ардын авьяастан,  2003 онд ОХУ-ын Тува улсад болсон азийн оюутан залуусийн наадмаас Гран при шагнал, 2004 онд Тэргүүний ардын авъяастан, 2007онд “Алтайн Урианхайн 3-р их наадам”-ын хос алтан медаль, 2010 онд “СББӨ-ийг ур чадварын өндөр түвшинд эзэмшсэн Монголын билэг авъяастан”, 2010 онд Соёлын тэргүүний ажилтан, 2011онд Бүх ард түмний урлагын наадмаас “Алтан од” шагнал, 2012 онд “Монгол туульчдын урын сан” Улсын үзлэгийн “Алтан гэрэгэ” шагнал, 2013 онд Төв азийн тууль, 2013 Симпозиум их наадам Төрийн батламжит туульч “Алтан гэрэгэ” шагнал, 2012 оны 10 сарын 11-13-ны хооронд Улаанбаатар хотод болсон “Монгол туульчдын урын сан” Улсын үзлэгт оролцож тэргүүн байр эзэлж мөнгөн шагнал, Алтан гэрэгэ шагнал 2015 онд “Алтан гадас” одон 2019 онд Монгол улсын Шилдэг өвлөн уламжлаг шагналаар тус тус шагнуулсан байна.

  • 2001 – 2008 онд Ховд аймгийн ХДТеатрт ажиллаж байх хугацаандаа
    • “Учиртай гурван толгой” дуурийн Балган ноён
    • “Далан худалч” дуулалт жүжгийн Галдан ноён
    • “Ану хатан”-ы Галдан Бошигт
    • “Музей амилсан нь” гэх мэт 10-аад дуулалт жүжигт гол ба туслах дүрүүдийг бүтээж байжээ.
  • 2007 онд Монгол Швейцарийн хамтын ажиллагааны сан, Монголын Урлагийн ажилтны холбоотой хамтран Ховд аймагт Цуурын сургалтыг амжилттай явуулж 13 - 35 насны 10 хүүхдэд
    • “Ээвэн голын урсгал”
    • “Жороо морины явдал”
    • “Бээжин шар тэмээ”
    • “Хар хурын наадам” зэрэг цуурын аялгууг зааж сургасан. Эдгээр шавь нар нь Улс аймгийн чанартай урлагийн тэмцээн, наадамд амжилттай оролцож, мөн хойч үедээ заан сургаж байна.
  • Дэлхий нийтэд монголын өв соёл, урианхай туулийг сурталчлан таниулах зорилгоор Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумдын нутгуудад очиж “Алтай магтах”-ын учир, “Довон хар бөх” туулийг хайлах уламжлалт зан үйлийг харуулсан баримтат киног
    • 2007 онд Солонгосын EBS телевиз, монголын UBS телевизтэй хамтран “Хээр талын аялгуу”,
    • 2014 онд Солонгосын Радио телевизийн сургуультай хамтран “Нуугдсан бурханы эрэлд” нэртэйгээр тус тус бүтээсэн.

Туульч А.Балдандорж “Төрийн соёрхолт” туульч ааваасаа “Алтай магтаал”, “Аргил цагаан өвгөн”, “Алтан хөвч”, “Бөх мөнгөн хөвч”, “Довон хар бөх”, “Талын хар бодон”, “Наран хаан хөвөн”, “Арын өнчин яргай”, “Зул алдар хаан”, “Уян мөнгөн хадаас”, “Хүдэр мөнгөн тэвнэ” гэх мэт аавынхаа хайлдаг туулсийг өвлөн авчээ.

Өвөг дээдсээсээ өвлөн уламжилсан энэхүү соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах, уламжлалт зан үйлийг залуу хойч үед өвлүүлэх, тэдгээрийг чадавхижуулах, олон нийтэд сурталчлах зорилгоор Богд хааны ордон музей-н дэргэдэх “Хаан туулсийн өргөө”-нд “Алтай магтаал”, “Аргил цагаан өвгөн”, “Алтан хөвч”, “Бөх мөнгөн хөвч”, “Довон хар бөх”, “Талын хар бодон”, “Наран хаан хөвөн”, “Арын өнчин яргай”, “Зул алдар хаан”, “Уян мөнгөн хадаас”, “Хүдэр мөнгөн тэвнэ”, “Хүрэл алтан дөш”, “Хаан цэцэн зурхайч”, “Алтан хар торц”, “Бүжин даваа хаан” туулиудыг тус тус хайлаад байна.

Next Post
“Уухай” хамтлаг Монголын соёлын өвийг рок хөгжимтэй хослуулан дэлхийд гайхуулна

“Уухай” хамтлаг Монголын соёлын өвийг рок хөгжимтэй хослуулан дэлхийд гайхуулна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn