2008 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа 17 дахь "Улаанбаатар" Олон улсын кино наадмын "Хангарди" шагнал гардуулах ёслол аравдугаар сарын 08-ны өдөр боллоо. Тус наадмаас "Татар" УСК хоёр цомын эзэн болжээ.
Шилдэг зураглаачаар Г.Гүенбаатар, шилдэг зураачаар Н.Болор-Эрдэнэ нар тодорсон байна. Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн "Татар" УСК нь тус наадмын долоон номинацид нэр дэвшсэн билээ.
Татар хамтлаг, Аранжин пикчерс, Promix sound, Red point media, SO media-гийн хамтран бүтээсэн "Татар" УСК нь яг одоо кино театруудаар гарч байгаа юм.