УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголын товыг тогтоолоо. Тодруулбал энэ сарын 23-нд сонсголыг зохион байгуулах бөгөөд сонсголыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан даргална.
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анарыг нэр дэвшүүлсэн байна. Э.Анар нь 2011 оноос хойш Монголбанканд тасралтгүй ажиллаж буй бөгөөд одоо тус банкны Төлбөр, тооцооны газрын захирлаар ажилладаг.





























