МАН-ын Удирдах зөвлөл болон нийслэлийн МАН-ын хорооноос санал болгосны дагуу Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 12-р хуралдаанаар хотын даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс хуралдаанд Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлсэн юм. Хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчийн 92.3 хувийн саналаар Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилохыг дэмжлээ. Түүнийг дэмжсэн НИТХ-ын тогтоолыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд танилцуулж, батламжлах юм.






























