Өнгөрсөн шөнө АТГ-ын мөрдөгч нар ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг баривчилж, цагдан хорьжээ. Түүнийг ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашигласан гэх үндэслэлээр шалгаж байгаатай холбоотойгоор уг гүйцэтгэх ажиллагааг явуулжээ.