УИХ-ын гишүүн О.Саранчулуун мэдээлэл хийлээ. Тэрбээр "Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга хариуцлага, хөрөнгө орлогын мэдүүлэг, хуралдааны дэг сахихтой холбоотой асуудлыг хэлэлцэх шийдвэрлэх ёстой. Гэтэл фэйсбүүк дээр гарсан хэдэн мэдээллийг үндэслээд Ёс зүйн дэд хороо шийдвэр гаргаж байна. Ийм ажил хэрэгч бус байж болохгүй. Тиймээс УИХ-ын даргад Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэнг чөлөөлж өгөх хүсэлтийг хүргүүлж байгаа. " гэв.






























