- Ираны Засгийн газар АНУ-ын явуулсан сүүлийн аврах ажиллагааг “баянжуулсан уран хулгайлах зорилготой байж болзошгүй” хэмээн сэжиглэж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.
Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаеи мэдэгдэлдээ, АНУ-ын сөнөсөн нисэх онгоцны нисгэгчийг аврах ажиллагаа нь “жинхэнэ зорилгоосоо өөр, төөрөгдүүлэх шинжтэй байж болзошгүй” гэж онцолжээ. Тэрбээр “энэ ажиллагаа нь баяжуулсан ураныг хулгайлах төлөвлөгөө байсан байх магадлалыг үгүйсгэх аргагүй” гэв.
Тухайн ажиллагаа нь Ираны нутаг дэвсгэрт унасан АНУ-ын F-15E онгоцны багийн гишүүдийг аврах зорилготой байсан гэж Вашингтон мэдэгдсэн. Харин Ираны тал үүнийг “хуурмаг, төөрөгдүүлэх ажиллагаа” бөгөөд бүрэн таслан зогсоосон гэж мэдэгдлээ.
Ираны талын мэдээлснээр, аврах ажиллагаа явагдсан гэх газар нь нисгэгч байсан гэх бүсээс нэлээд хол байрлаж байсан нь сэжиг төрүүлж буй гол шалтгаан болсон байна.






























