Венесуэлийн нийслэл Каракас хотын Чакао дүүрэгт хиймэл оюун ухаанд суурилсан робот нохойг нийтийн аюулгүй байдлын эргүүлд ашиглаж эхэлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр робот ноход нь камер, мэдрэгч, хиймэл оюун ухааны системээр тоноглосон ба нийтийн талбай, парк, гудамжинд эргүүл хийж хяналт тавих юм байна.
Сэжигтэй хөдөлгөөн, үйлдлийг илрүүлэх, мэдээлэх үүрэгтэй.
Эдгээр төхөөрөмж нь уламжлалт цагдаагийн ажиллагааг дэмжих, эрсдэлтэй нөхцөлд хүний оролцоог багасгах зорилготой.
Ийм төрлийн робот нохойг зөвхөн Венесуэлд бус АНУ, Мексик зэрэг улсад
хил хамгаалалт, томоохон арга хэмжээний аюулгүй байдалд
ашиглаж эхэлсэн. Жишээлбэл, 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр робот нохойг аюулгүй байдлын эргүүлд ашиглах туршилт хийж байна
Робот нохой иргэдийн хяналт, хувийн нууцад нөлөөлж магад
Цэргийн болон хяналтын зориулалтаар ашиглах эрсдэл байгаа гэсэн шүүмжлэл нөгөө талд байгаа юм.





























