АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд Персийн булангийн чухал усан зам болох Ормузын хоолойг 48 цагийн дотор бүрэн нээх хатуу шаардлага өгсөн ч нөхцөл байдал улам хурцадсаар байна. АНУ хоолойг нээхгүй бол Ираны цахилгаан станцуудыг цохино гэж мэдэгдсэн ч уг шаардлагад Иран бууж өгөөгүй бөгөөд хоолойг нээгээгүй хэвээр, зарим “дайсагнагч” орнуудын хөлөг онгоцонд хязгаарлалт тавьсан хэвээр байна . Иран эсрэгээрээ АНУ довтолбол бүс нутгийн эрчим хүч, дэд бүтцийг онилж цохилт өгнө хэмээн анхааруулсан.
Дэлхийн эдийн засагт нөлөө бүхий
Ормузын хоолой нь дэлхийн нефтийн 20%-ийг дамжуулдаг стратегийн бүс бөгөөд хоолойг хааснаар газрын тосны үнэ $100–112 давжээ.
Трампын 48 цагийн хугацаа дуусах шатандаа орсон ч одоогоор шууд том хэмжээний цохилт эхлээгүй байна.
Гэсэн ч дайн өргөжих өндөр эрсдэлтэй хэвээр, нөхцөл байдал “дайны ирмэг дээр” үргэлжилж байна гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна





























