Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт гурван барилга өнөө өглөө /01.06/ 05 цагийн орчимд шатсан.
Гал гарсан барилгууд нь зөвхөн үйлдвэрийн байр учраас дотор нь сайжруулсан шахмал түлшний нүүрс байгаагүй учир нүүрсний нөөц галд өртөөгүй байна.