Баасан, 2 сар 6, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Гадаадад амьдардаг С.Оюун Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур хангах уу?

    АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

    Д.Баярхүү: Энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын хувь нэмрийг урагшлуулах ач холбогдолтой

    Үндсэн хууль

    Д.Шагдар: Хоёр эхнэртэй байх, цаазаар авах ялыг зогсоох зэрэгтэй санал нийлээгүй

    Ерөнхий сайд Замын-Үүдийн жолооч нарын татварын ачааллыг 80-278 мянган төгрөгөөр бууруулсан шийдвэрийг "амилууллаа"

    Ерөнхий сайд Г.Занданшатарын "Рио Тинто"-д хаягласан хатуу ШААРДЛАГА

    Б.ЗОЛБАЯР: ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа

    Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!

    Эдийн засгийн шинэтгэл төрийн өмчит компаниудаас эхэллээ

    Гурван айлчлалтай дүйх МОСКВАГИЙН УУЛЗАЛТУУД

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Өвлийн Олимпын нээлтэд дуучин Мэрайя Кэри оролцоно

    Нийслэлд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

    Автобус шиг хэмжээтэй асар том зөөлөн биетийг далайгаас нээж илрүүлжээ

    Түргэн тусламжийн машин, багийг 10-аар нэмжээ

    Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ

    Испани 16 хүртэлх насны хүүхдийн сошиал сүлжээний хэрэглээг хязгаарлана

    А.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахыг судалъя

    "Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд 18 томоохон объектыг нурааж эхэллээ

    Агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Олон улсын парламентын өдөр өнөөдөр тохиож байна

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2025-06-30
- Улс төр
Урт: 1 мин уншина
Олон улсын парламентын өдөр өнөөдөр тохиож байна
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.06.30) тохиож буй Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

Парламент бол ард түмнийг төлөөлж, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлдэг, хууль тогтоох байгууллага бөгөөд олон талаас асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, олонх, цөөнхөө харилцан хүндэтгэх ардчиллын суурь зарчмыг хэрэгжүүлдгээрээ нийгмийн ардчиллыг нөхцөлдүүлдэг чухал институци юм. Эдүгээ дэлхий даяар 190 гаруй улс, үндэстэн ямар нэг хэлбэрийн парламенттайгаар үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 181 нь Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-нд гишүүнчлэлтэй байна.

Хүн төрөлхтний ардчиллын тулгуур болсон парламентуудыг нэгтгэж, хамтын ажиллагаа, ардчилал, энх тайван, хүний эрхийн суурь шийдлүүдэд нөлөө үзүүлдгээрээ ОУПХ дэлхийн хамгийн хүчирхэг тогтолцоо болон бэхжиж байна. Тэртээ 1889 онд энэхүү ОУПХ байгуулагдсан түүхт өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2018 оноос дэлхий дахинд Олон улсын парламентын өдөр болгон тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд парламентын үүрэг, ардчиллын үнэ цэнийг олон нийтэд таниулах, ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх замаар ард иргэдийн итгэлийг бэхжүүлэхэд чиглэсэн парламентын засаглалын шинэчлэлийг дэмжих, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүн амын бүлэг, хэсгүүдийн оролцоог идэвхжүүлж, тэгш байдлыг нэмэгдүүлэх, парламент хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг өргөжүүлж, улс үндэстнүүдийн эв нэгдэл, дэлхий дахины амар амгалан байдлыг хангахад Олон улсын парламентын өдрийг тэмдэглэхийн ач холбогдол оршдог юм. Тус өдрийг 2024 он “Энхтайван, итгэлцлийн гүүрийг бий болгох парламентын дипломат ажиллагаа” сэдвийн хүрээнд дэлхийн парламентат улс орнууд өргөн хүрээнд тэмдэглэсэн бол энэ жил “Achieving gender equality, action by action” буюу “Жендэрийн тэгш байдал: Үйлдэл үйлдлээр” уриан дор тэмдэглэж байна.

Манай улс ОУПХ-ны гишүүнээр 1962 онд элссэн бөгөөд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал тус холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн юм. Дэлхийн парламентуудын нийтлэг жишгийн дагуу манай улсын байнгын ажиллагаатай парламент 1990 онд үүсгэн байгуулагдаж, анхны Улсын Их Хурал 1992 оноос үйл ажиллагаагаа эхэлснээр Монгол Улс болон ОУПХ-ны ойр дөт харилцаа, эрчимтэй хамтын ажиллагааны эхлэл тавигдсан юм. Монгол Улсын Их Хурал 2022 онд парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар хамтран ажиллахаар ОУПХ-той Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулан хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд ардчиллын суурь үнэт зүйл болсон хүний эрх, түүний дотор жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хамгаалах, баталгааг бэхжүүлэх ур чадварыг бий болгох, түүнийгээ тогтмол үнэлж, бэхжүүлж байх тогтолцоог төлөвшүүлэхээр ажиллаж байна.

ОУПХ-той байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Монгол Улсын Их Хурал 2023-2024 онд хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжийн талаарх өөрийн үнэлгээг Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хийв. Энэ нь Монгол Улсын Их Хурал хууль тогтоох, хяналт тавих болон ард иргэдийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаандаа хүний эрхийг хэрхэн хангаж, хэр зэрэг жендэрийн мэдрэмжтэй ажиллаж байгаагаа ОУПХ-ны боловсруулсан аргачлалын дагуу үнэлэн дүгнэсэн ихээхэн чухал ажил болсон юм. Ингэснээрээ Монгол Улсын Их Хурал дэлхийн парламентуудаас жендэрийн мэдрэмжээ үнэлсэн 13 дахь, хүний эрхийн мэдрэмжээ үнэлсэн анхны парламент болсон юм.

Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Их Хурал ОУПХ-той хамтран Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын хүний эрхийн механизмууд, ялангуяа хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR) болон Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хороо (CEDAW)-ны үйл ажллагаанд парламентын оролцоог бэхжүүлэх асуудлаарх уулзалт-хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалт-хэлэлцүүлэг нь парламентын хүний эрхийн үүргийг илүү гүнзгий, бодит түвшинд авч үзэх, улс орнуудын сайн туршлага, арга зүйг харилцан хуваалцахад чуха ач холбогдолтой арга хэмжээ болсон юм. ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон энэ үеэр ирүүлсэн мэндчилгээндээ манай улстай явуулж буй хамтын ажиллагааг өндрөөр үнэлж байгаагаа онцлоод, хүний эрхийг хангах, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг бэхжүүлэхэд Улсын Их Хурлын манлайлал, идэвхтэй оролцоо чухал нөлөөтэйг тэмдэглэж, ил тод байдал, хариуцлагатай, хүртээмжтэй засаглалыг дэмжихэд парламентын үүрэг, хувь нэмэр их гэдгийг дурдсан юм.

Олон улсын парламентын өдрийг угтсан энэхүү уулзалт-хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсын Их Хурал, ОУПХ-ны ажлын алба болон Их Британийн Парламент дахь ОУПХ-той харилцах бүлэгтэй “Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт дугуй ширээний хэлэлцүүлэг явуулж, эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засаг, олон нийтийн болон гэр бүлийн харилцаан дахь эрх, оролцоо тэгш, хүртээмжтэй боломжийг хангах, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэх нь олон талын эерэг үр нөлөөтэйг тэмдэглэн, энэ талаар идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлж, үр дүн гаргаж ажиллахаар тохиролцоод байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар аймаг үерийн эрсдэл хамгийн өндөртэй байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа

2 цаг өмнө
Өвлийн Олимпын нээлтэд дуучин Мэрайя Кэри оролцоно

Өвлийн Олимпын нээлтэд дуучин Мэрайя Кэри оролцоно

5 цаг өмнө
Нийслэлд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

Нийслэлд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

5 цаг өмнө
Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо

УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д айлчилна

УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д айлчилна

6 цаг өмнө
Шинэ шүд ургуулах эмчилгээг 2030 оноос нэвтрүүлнэ

1 өдөр өмнө
Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалтад оролцов

Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалтад оролцов

1 өдөр өмнө
Гадаадад амьдардаг С.Оюун Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур хангах уу?

Гадаадад амьдардаг С.Оюун Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур хангах уу?

1 өдөр өмнө
Автобус шиг хэмжээтэй асар том зөөлөн биетийг далайгаас нээж илрүүлжээ

Автобус шиг хэмжээтэй асар том зөөлөн биетийг далайгаас нээж илрүүлжээ

1 өдөр өмнө
АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

1 өдөр өмнө

Их уншсан

Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа

2026-02-06
Өвлийн Олимпын нээлтэд дуучин Мэрайя Кэри оролцоно

Өвлийн Олимпын нээлтэд дуучин Мэрайя Кэри оролцоно

2026-02-06
Нийслэлд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

Нийслэлд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

2026-02-06
Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо

Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо

2026-02-06
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас