Ням, 2 сар 8, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Гадаадад амьдардаг С.Оюун Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур хангах уу?

    Гадаадад амьдардаг С.Оюун Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур хангах уу?

    АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

    АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

    Д.Баярхүү: Энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын хувь нэмрийг урагшлуулах ач холбогдолтой

    Д.Баярхүү: Энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын хувь нэмрийг урагшлуулах ач холбогдолтой

    Үндсэн хууль

    Д.Шагдар: Хоёр эхнэртэй байх, цаазаар авах ялыг зогсоох зэрэгтэй санал нийлээгүй

    Ерөнхий сайд Замын-Үүдийн жолооч нарын татварын ачааллыг 80-278 мянган төгрөгөөр бууруулсан шийдвэрийг "амилууллаа"

    Ерөнхий сайд Г.Занданшатарын "Рио Тинто"-д хаягласан хатуу ШААРДЛАГА

    Б.ЗОЛБАЯР: ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа

    Б.ЗОЛБАЯР: ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа

    Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!

    Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!

    Эдийн засгийн шинэтгэл төрийн өмчит компаниудаас эхэллээ

    Эдийн засгийн шинэтгэл төрийн өмчит компаниудаас эхэллээ

    Гурван айлчлалтай дүйх МОСКВАГИЙН УУЛЗАЛТУУД

    Гурван айлчлалтай дүйх МОСКВАГИЙН УУЛЗАЛТУУД

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Өвлийн Олимпын нээлтэд дуучин Мэрайя Кэри оролцоно

    Өвлийн Олимпын нээлтэд дуучин Мэрайя Кэри оролцоно

    Нийслэлд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

    Нийслэлд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

    Автобус шиг хэмжээтэй асар том зөөлөн биетийг далайгаас нээж илрүүлжээ

    Автобус шиг хэмжээтэй асар том зөөлөн биетийг далайгаас нээж илрүүлжээ

    Түргэн тусламжийн машин, багийг 10-аар нэмжээ

    Түргэн тусламжийн машин, багийг 10-аар нэмжээ

    Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ

    Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ

    Испани 16 хүртэлх насны хүүхдийн сошиал сүлжээний хэрэглээг хязгаарлана

    Испани 16 хүртэлх насны хүүхдийн сошиал сүлжээний хэрэглээг хязгаарлана

    А.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахыг судалъя

    А.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахыг судалъя

    "Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд 18 томоохон объектыг нурааж эхэллээ

    "Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд 18 томоохон объектыг нурааж эхэллээ

    Агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ

    Агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалт эхэллээ

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2025-05-21
- Улс төр
Урт: 1 мин уншина
“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалт эхэллээ
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон 330 сум, 9 дүүргийн төлөөлөл болсон 800 гаруй эмэгтэй оролцсон “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалт өнөөдөр /2025.05.21/ Төрийн ордонд эхэллээ. Энэхүү чуулга уулзалтыг Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, “КОЙКА” Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран зохион байгуулж байна. Чуулга уулзалтыг нээж Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. /илтгэлийг бүрэн эхээр нь  https://www.parliament.mn/nn/74838/ танилцана уу/

Тус чуулга уулзалтад БНСУ, БНХАУ, БНТУ, БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон Европын холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, ЖАЙКА, КОЙКА, Фридрих Эберт, Ханнс Зайделийн сан зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна. Эдгээр Элчин сайд болон олон улсын байгууллагуудыг төлөөлөн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска нар чуулга уулзалтын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлсэн юм.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, 2021 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих” төслийг хэрэгжүүлж ирсэн билээ. Энэ хөтөлбөрийн үр дүнд эрх зүйн орчин, тогтолцоог сайжруулахаас гадна хүртээмжтэй соёлыг төлөвшүүлэн, эмэгтэй манлайлагчид хоорондын харилцааг өргөжүүлэх зэргээр бодит ахиц дэвшил гаргасан. Өнөөдөр Монгол Улсын парламент эмэгтэй гишүүдийн төлөөллөөрөө бүс нутгийн хэмжээнд өндөрт тооцогдож, 25.4 хувьд хүрсэн байна. Энэ нь БНСУ-аас ч өндөр үзүүлэлт гэдэг нь бахархмаар амжилт хэмээгээд "Бид хамтдаа энэ төлөөллийг бодит нөлөө, утга агуулгатай өөрчлөлт болгон хувиргахын төлөө хичээн ажиллах хэрэгтэй байна" гэв. Мөн цаашид энэхүү  амжилтад тулгуурлан бүсийн болон орон нутгийн эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлд төслийн хоёрдугаар шатыг эхлүүлнэ. Энэ удаад орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, бүс нутагт манлайллын ур чадвар, мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэхийг зорьж байна хэмээн онцоллоо.

Түүний дараа УИХ-ын дэд дарга, СДМЭХ-ны ерөнхийлөгч Х.Булгантуяа “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, Монголын эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах буюу улс төрийн үйл ажиллагаанд хэрхэн оролцож ирсэн тухай түүхийн талаар өгүүлээд ардчилсан парламентын хөгжлийн хугацаанд эмэгтэй гишүүдийн санаачилсан хууль тогтоомж, үр дүнг онцлон танилцуулсан юм. Мөн түүнээс гадна тэрбээр илтгэлдээ  өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үр дүнг  аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд хийсэн судалгаагаа танилцууллаа.

Тухайлбал, 2024 оны аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хэмжээнд 796 төлөөлөгчөөс 143 нь эмэгтэй буюу 17,9 хувь, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэмжээнд 7235 төлөөлөгчөөс 2069 нь эмэгтэй төлөөлөгч буюу 28.5 хувь агаад дунджаар 27.5 хувь нь юм. 2025 оны байдлаар Дархан-Уул болон Өвөрхангай аймгийн ИТХ-ын даргаар эмэгтэй төлөөлөгчид ажиллаж байгаа бол аймгийн Засаг даргын орлогчоор 3, дүүргийн Засаг даргын орлогчоор 2 эмэгтэй төлөөлөгч тус тус ажиллаж байна. Харин баг, хорооны Засаг даргын хувьд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байна. Тухайлбал 2022 оны байдлаар нийт 205 хорооны Засаг даргын 100 нь эмэгтэй, багийн 1705 Засаг даргын 375 нь эмэгтэйчүүд байна гэх зэрэг тоо баримтыг дэлгэрэнгүй танилцуулаад  цаашид анхаарах асуудлыг онцолсон юм.

Тухайлбал, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин, гэрлэлт цуцлалт, хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг асуудлыг анхаарах шаардлагын талаар илтгэлдээ дурдсан юм. Бүс нутгийн ажилгүйдэл, хүний хөгжлийн индекс, ядуурлын түвшин, жендэрийн тэгш бус байдлын индекс зэрэг нийгмийн үзүүлэлтүүдийг 2024 оны жилийн эцсийн дүнг танилцуулсан. Шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүд суурь асуудалтай тэмцэхээс гадна сүүдэрт өртөж буй, өртөх эрсдэлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалахын төлөө тэмцэх хэрэгтэй болж байна. Үүнд хуран цугласан эмэгтэйчүүд та бидний манлайлал, мэдрэмжтэй бодлого, нам үл харгалзан хамтран ажиллах шаардлага байгааг харуулж байна гэв.

Манай улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудыг төлөөлж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска чуулга уулзалтад оролцогчдод хандан үг хэлсэн юм. Тэрбээр, эмэгтэй манлайлагчдын хүчирхэг баг бүрдсэн ч орон нутгийн шийдвэр гаргах түвшинд тэгш бус байдал байсаар байна. Харин энэ багийг дэмжихийн тулд жендэрийн хэвшмэл ойлголт, бүтцийн саад бэрхшээл, нөөц, боломжийн тэгш бус хүртээмж зэрэг үндсэн шалтгааныг арилгах, улс төрийн хүсэл зориг, урт хугацааны, утга учиртай хамтын ажиллагаагаар бэхжсэн эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх, иргэдийн дуу хоолой, хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, жендэрийн мэдрэмжтэй засаглалыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, сүлжээгээ бэхжүүлж, манлайлагч болох эмэгтэйчүүдийг дэмжих олон нийтийн дэмжлэгийг бий болгох хэрэгтэй хэмээв.

Чуулга уулзалын үеэр УИХ-ын эмэгтэй гишүүд 21 аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-д хамгийн олон сонгогдсон 34 эмэгтэй төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулсан юм.

УИХ дахь улстөрийн намуудын эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагууд буюу УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Б.Мөнхсоёл, М.Нарантуяа-Нара, М.Сарнай нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан хэлэхдээ, Улс төрийн намын тухай хууль энэ жилээс мөрдөгдөж эхэлж байна. Намууд дор бүрнээ дүрмээ шинэчилж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд Ардчилсан намын хувьд энэ өдрүүдэд Үндсэн дүрмийнхээ шинэчилсэн найруулгын төслийг улс орон даяар хэлэлцүүлж эхлээд байна. Ардчилсан нам байгуулагдсан цагаасаа хойш эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихэд чиглэсэн сайн дурын механизмуудыг дүрмээрээ баталгаажуулж ирсэн. Тухайлбал, 2016 оноос төлөөллийн төв байгууллага тойрог бүрд эмэгтэйчүүдийн суудлыг нэвтрүүлсэн. Мөн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны удирдлага шат шатныхаа тэргүүлэгчдийн тоонд автоматаар ордог гэх мэт шинэлэг зүйл заалтуудыг нэвтрүүлж байсан. Улмаар 2024 онд Ардчилсан намын Жендэрийн бодлогын баримт бичгийг баталсан. Харин энэ удаад анхан болон дунд шатны намын байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлээр дорвитой шинэчлэл хийхийг зорьж байна. Тиймээс өнөөдөр, маргааш бид бүхэн нам харгалзахгүй сайн туршлагуудаа хуваалцаж, намуудын шинэчлэлд гар бие оролцох нь чухал юм гэдгийг сануулья гэв.

Түүний дараа  Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдал” хэмээх илтгэл тавив. Тэрбээр, орон нутаг дахь хүний эрхийн тулгамдсан асуудал, цаашид хүний эрхийн зөрчлийг арилгах талаар анхаарах асуудлуудыг танилцууллаа.

Тухайлбал, хүүхдийн эрхийн асуудал 21 аймагт зөрчигдөж буй бол хөдөлмөрлөх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх 18 аймагт, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх 14 аймагт зөрчигдөж буй судалгаа гарчээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэл, сурч боловсрох эрх, мэдэх эрх, ахмад настны эрхийн зөрчлүүд аль аймагт ямар байгаа талаарх судалгаа, тоо баримтыг илтгэлдээ онцлон танилцуулсан юм. Тиймээс цаашид хүндээ ээлтэй төлөвлөлт, шийдвэр гаргахдаа орон нутгийн хөгжилд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллах, хүний эрхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, төсвийг аймаг, сумын төсөвт тусгайлан тусгаж шийдвэрлэх, орон нутаг дахь иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, иргэдийн мэдэх эрхийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй хамтран ажиллах, аймаг, сумын хүний эрхийн нөхцөл байдлын талаар мэдээ, мэдээллээр тогтмол хангаж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн боловсролыг дэмжих ажлыг үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай байна гэв.

Мөн Сүхбаатар аймгийн ИТХ-д 6 удаа сонгогдсон төлөөлөгч, Баруун-Урт хотын дарга асан М.Төмөрчулуун орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцооны талаар өөрийн туршлагадаа тулгуурлан үг хэлсэн юм. Тэрбээр, эмэгтэйчүүд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад сонгогдох нь зарим талаараа амаргүй байдаг. Бид ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноор баг, хамт олны уур амьсгалд эерэг нөлөөлөхөөс гадна аливаа асуудлыг зөв талаас нь шийдэх, олж харах, түүнийг тодорхойлох, шийдвэр гаргах явцад сайнаар нөлөөлдөг. Цаашид орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд төрийн бодлого шаардлагатай байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны тээврийн хэрэгслийн жолоочийг шалгаж байна

Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны тээврийн хэрэгслийн жолоочийг шалгаж байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа

2 өдөр өмнө
Өвлийн Олимпын нээлтэд дуучин Мэрайя Кэри оролцоно

Өвлийн Олимпын нээлтэд дуучин Мэрайя Кэри оролцоно

2 өдөр өмнө
Нийслэлд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

Нийслэлд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

2 өдөр өмнө
Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо

Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо

2 өдөр өмнө
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д айлчилна

УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д айлчилна

2 өдөр өмнө
Шинэ шүд ургуулах эмчилгээг 2030 оноос нэвтрүүлнэ

Шинэ шүд ургуулах эмчилгээг 2030 оноос нэвтрүүлнэ

3 өдөр өмнө
Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалтад оролцов

Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалтад оролцов

3 өдөр өмнө
Гадаадад амьдардаг С.Оюун Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур хангах уу?

Гадаадад амьдардаг С.Оюун Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур хангах уу?

3 өдөр өмнө
Автобус шиг хэмжээтэй асар том зөөлөн биетийг далайгаас нээж илрүүлжээ

Автобус шиг хэмжээтэй асар том зөөлөн биетийг далайгаас нээж илрүүлжээ

3 өдөр өмнө
АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

3 өдөр өмнө

Их уншсан

Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа

2026-02-06
Өвлийн Олимпын нээлтэд дуучин Мэрайя Кэри оролцоно

Өвлийн Олимпын нээлтэд дуучин Мэрайя Кэри оролцоно

2026-02-06
Нийслэлд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

Нийслэлд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

2026-02-06
Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо

Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо

2026-02-06
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn