Чингэлтэй дүүргийн 19-р хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлынханд иржээ. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бүрэлдэхүүн ажиллаж шатаж байсан байшинд байсан 8 настай эмэгтэй, 4 настай эрэгтэй хүүх авран хамгаалж, аюулгүй байдлыг хангажээ.
Сурагчдын амралт үргэлжилж байгаатай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.





























