Японы ерөнхий сайд асан Шинзо Абэг гэгээн цагаан өдрөөр хөнөөсөн хэрэг дэлхий нийтийг цочирдуулснаас хойш гурван жил гаруйн дараа тус улсын шүүх алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо.
Шүүгч Шиничи Танака лхагва гарагт Нара хотын шүүх дээр гэмт хэрэгтэн Тэцуяа Ямагамид холбогдох ялыг гаргав.

Гэмт этгээд өдгөө 45 настай бөгөөд Японд бүх насаар хоригдох ялыг хүлээн авсан хүмүүсийн олонх нь хоригдож байхдаа нас бардаг байна. Прокурорууд Ямагамид бүх насаар нь хорих ял оноохыг хүссэн бөгөөд энэ аллагыг “дайны дараах манай түүхэнд байгаагүй тохиолдол” хэмээн нэрлэжээ.
Ямагами сүмд явдаг байсан бөгөөд Ерөнхий сайд асан Абэ шиг нөлөө бүхий хэн нэгнийг хөнөөвөл сүмд олон нийтийн анхаарлыг хандуулж, нийтийн шүүмжлэлийг өдөөж чадна гэж бодсоноо мэюөрдөн байцаалтын үеэр хэлсэн байдаг.






























