Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлаар АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өөрийн бланк дээр гарын үзэг зуруулж эхэлсэн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга Б.Энхмөнх тайлбар өгчээ. Тэрбээр “УИХ дахь АН-ын бүлгийн албан бланк надад байдаг. Өнгөрсөн долоо хоногт ямар нэгэн албан бланк дээр Ерөнхий сайдыг, Засгийн газрыг огцруулъя гэдэг агуулга бүхий бичиг гараагүй. Тийм гарын үсэг УИХ-ын гишүүдийн ч бланк дээр гараагүй. Дэд сайд нарын томилгоотой холбоотой шаардлага хүргүүлсэн асуудал бол бий. Төрийн данхгар бүтцийг цэгцлэхгүй бол дараа дараагийн арга хэмжээгээ авна гэсэн болохоос гарын үсэг цуглуулаад Ерөнхий сайдыг огцруулна гэсэн зүйл байхгүй" гэлээ.






























