ОХУ-ын Владикавказ хотноо Аравдугаар сарын 1-2 өдрүүдэд зохион байгуулагдсан "Ах дүү Хадарцев-ын цом" олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн МУГТ Э.Бэхбаяр, ОУХМ О.Сүлдхүү, ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо.
ДАШТ-д сүүлийн 2 жил медалийн төлөө өрсөлдсөн манай шилдэг залуу тамирчин ОУХМ О.Сүлдхүү энэ удаагийн тэмцээнд 4 дарааллан ялалт байгуулснаар 79кг-ын жинд аваргын алтан медалийн эзэн боллоо.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт МУГТ Э.Бэхбаярын хувьд АНУ-д чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллаж амьдарч байгаа бөгөөд АНУ-аас ирж тус тэмцээний 61кг-ын жинд чансаатай бөх гэдгээ харуулж хүрэл медаль хүртсэн бол ОУХМ, ҮШБ-ийн тамирчин Б.Мөнх-Эрдэнэ 57кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.
Нийт баг тамирчиддаа халуун баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!
79 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо, "Дархан-Хасу Fohow MNU03” клубийн тамирчин ОУХМ Олонбаярын Сүлдхүү "Алтан" медаль
61 кг-ын жинд "Приус центр"-ийн тамирчин МУГТ Эрдэнэбатын Бэхбаяр "Хүрэл" медаль
57 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, "Төгс" дэвжээний тамирчин ОУХМ Батхуягийн Мөнх-Эрдэнэ "Хүрэл" медаль тус тус хүртлээ тамирчдадаа баяр хүргэе