Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр мэдэгдэл хийсэн. Тэрээр мэдэгдэлдээ УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилж буйгаа зарлалаа.Тэрээр:
-"Би УИХ-ын даргыг нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь Д.Амарбаясгалан нүүрсний хулгайд нэр холбогдсон байсан. Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн баримагц гурван сарын өмнө нэр дэвшихгүй гэж байсан УИХ-ын дарга яаран сандран нэр дэвших мэдэгдлийг хийсэн. Нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл гэж байх ёсгүй" гэлээ.