Төв цэвэрлэх байгууламж нь хоногт дунджаар 180.000-220.000 м3 бохир ус хүлээн авдаг ба хүлээн авах сараалжийн байгууламжид 1500-2000 кг хатуу хог хаягдал ирдэг гэсэн тоо бий. Тэгвэл Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа үйлдвэрийн хог хаягдлын нөлөөгөөр тус цэвэрлэх байгууламжид ажиллаж байгаа 165 албан хаагчаас 88 хувь нь мэргэжлээс шалтгаалах өвчлөлтэй болсон гэсэн харамсалтай тоо байна. Учир нь бохир ус хүлээн авах сараалжид гацсан хогийг механик ажиллагаагаар цэвэрлэдэг ба байгаа тус байгууламжийн ажилтнууд улаан гараараа тэр бүхэнтэй тэмцдэг гэсэн үг. Нормоороо бол лагийн тунгаагуурыг хоёр жилд нэг удаа цэвэрлэх ёстой ч уссанд уусдаггүй, ахуйн хог хаягдал маш өндөр байгаагаас тунгаагуурыг жилдээ 2-3 удаа бүтэн юүлж суллан, ажиллагсад гараараа цэвэрлэх шаардлага тулгардаг байна.
Хүмүүс ихэвчлэн
· Нойтон салфетик
· Усанд уусдаггүй хаягдал цаас
· Үйлдвэрийн хог хаягдал, үс ноос , хялгас
· Малын гаралтай дотор гэдэс, сэвс, цустай ус
· Өөх тос зэрэг суултууртаа хэрхэвч хийж болохгүй хогийг хийж урсгадаг хүмүүс хайхрамжгүй хандлага, зуршил нь ийнхүү Төв цэвэрлэх байгууламжийн ажилтнуудийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг ажээ.