Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан /1-р баг/ ‘Морогийн ар гэдэг газар /Аймгийн төвөөс зүүн хойд зүгт 252км, сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 18-нд аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27,73,69 дүгээр ангийн алба хаагчид, Цагааннуур сумын мэргэжлийн анги, Ренчинлхүмбэ сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн хоёр бүлэгт хуваагдан ажилласнаар түймрийг өнөөдөр /2025.09.21/ цурманд оруулсан байна. Одоо бүрэн унтраахаар үргэлжлүүлэн ажиллаж байгаа ажээ.
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд өнөөдөр /2025.09.21/ гарсан ойн гал түймрийг 16:51 цагт цурамд оруулсан бөгөөд мөн бүрэн унтраахаар ажиллаж эхэлжээ.