Баасан, 7 сар 31, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилт үр дүнгээ өгчээ

    Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилт үр дүнгээ өгчээ

    Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

    Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

    Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 

    Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 

    Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүлжээ

    Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүлжээ

    “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ

    “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ

    Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна

    Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна

    Ургац хураалтад шаардлагатай шатахууныг урьдчилж нөөцөлнө

    Ургац хураалтад шаардлагатай шатахууныг урьдчилж нөөцөлнө

    Дүүжин тээврээр Яармаг-Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой

    Дүүжин тээврээр Яармаг-Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой

    Хүй 7 худагт 30 мянган хүний суудалтай наадмын цогцолбор барина

    Хүй 7 худагт 30 мянган хүний суудалтай наадмын цогцолбор барина

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Андын нуруунд осолдсон онгоцноос амьд үлдэгсэд

1972 оны 12-р сарын 23-ны өдөр Андын нуруунд тус оны 10-р сарын 13-нд осолдсон Урагвайн цэргийн нисэх хүчний 571-р нислэгээс амьд гарсан 16 зорчигчийг бүтэн 72 өдрийн дараа аварчээ.

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2021-12-24
- Бусад
Урт: 3 мин уншина
Андын нуруунд осолдсон онгоцноос амьд үлдэгсэд
Share on FacebookShare on Twitter
Уругвайн Агаарын цэргийн хүчний 571-р нислэг нь Уругвайн Монтевидео хотоос Чилийн Сантьягоруу чиглэсэн захиалгат нислэг байв. 1972 оны 10-р сарын 13-ны өдөр Андын нуруун дээгүүр нисч явахдаа туршлага муутай туслах нисгэгчийн алдаанаас болж осолдсон байна.

Fairchild FH-227D онгоц нисч байх үед туршлагагүй туслах нисгэгч өөрөөр зааж байсан багажийн заалтыг үл харгалзан Чили улсын Курико хотын Пудахуэл /Pudahuel/ нисэх онгоцны буудалд хүрчихлээ хэмээн итгэж дэндүү эрт доошилж эхэлсэн бөгөөд үүний улмаас онгоц 15:34 цагийн орчимд уулыг мөргөж, эхлээд хоёр далавч, дараа нь сүүлний хэсгээсээ салсан байна. Онгоцны их биений үлдсэн хэсэг нь уулнаас мөсөн гол дээгүүр 725 метр орчим гулссаны дараа цас, мөстэй ханан хэсгийг хүчтэй мөргөн тогтжээ.
Онгоцонд 45 зорчигч болон багийн гишүүд, түүний дотор Old Christians регби клубын 19 гишүүн, тэдний гэр бүл, дэмжигчид, найз нөхдийн хамт явсан байна.

Онгоц Аргентины баруун хойд хэсэгт орших Чилийн хилийн ойролцоох Андын нурууны 3570 метрийн өндөрт осолдсон байжээ. Багийн гурван гишүүн, найман зорчигч тэр дороо нас барсан байна. Харин бусад нь удалгүй хүйтэн температур, хүнд гэмтлээс болж нас барцгааж эхэлсэн.
Эрх баригчид 18:00 цагийн орчимд онгоцны ослыг мэдсэн бөгөөд тэр даруй нисэх онгоцыг хайж эхэлсэн. Тухайн өдрүүдэд ослын газар дээгүүр хэд хэдэн удаа ниссэн боловч цасан дээр онгоцны цагаан их биеийг олж хараагүй байна. Эхний өдөр 4 онгоц харанхуй болтол хайж Чилийн нисэх хүчнийхнээс мөн дэмжлэг хүссэн. Хоёр дахь өдөр Аргентин, Чили, Урагвайгаас 11 онгоц эрэлд оролцжээ. Тэд онгоцны осолдсон газрыг нарийн тодорхойлж чадахгүй байсан тул ослын газрын дээгүүр гурван ч удаа онгоц нисэхийг сүйрсэн онгоцноос амьд үлдэгсэд харсан байна. Тэд онгоцны анхаарлыг татах аргууд хэрэглэсэн ч харагдаагүй байна. Ингээд найман хоногийн дараа буюу нийт 142 цаг 30 минутын дараа эрлийн ажиллагааг албан ёсоор цуцалжээ.

Онгоцны сүүл хэсэгт сууж байсан 3 зорчигч ослын үед сүүлэн хэсэг тасрах үед агаарт шидэгдэн амиа алдсан бол эцсийн цасан хамар мөргөх үед бүхээгт байсан хоёр нисгэгч амь үрэгдсэн. Мөн багийн гишүүдийн нэг болох онгоцны даамал бусад таван хүний хамт сүүлний хэсгийн онгорхойгоор шидэгдэн амиа алдсан байна. Онгоц цасан хана мөргөн зогсох үед зарим суудлууд сууринаасаа сугаран урагш шидэгдсэн бөгөөд яг энэ үеэр бас хэд хэдэн хүн амиа алдсан боловч нийтдээ 33 хүн ослын дараа хүнд, хөнгөн шархтай ч амьд үлдсэн байлаа.
Зорчигчдын дунд явсан анагаахын хоёрдугаар дамжааны оюутан Канесса, Густаво Зербино /Canessa болон Gustavo Zerbino/ нар маш хурдан ажиллаж, хүмүүсийн шархны хүндийн зэргийг үнэлж, хамгийн их тус болох боломжтой хүмүүст нь эмчилгээ хийж эхлэв. Хүнд гэмтэлтэй зорчигчдод тодорхой тусламжуудыг үзүүлсэн боловч тэдний хэн нь ч амьд гарч чадаагүй юм.

Эхний шөнөдөө хүнд шархтай хүмүүсээс тав нь нас баржээ. Амьд үлдэгсэд онгоцны доторх ачаа тээш, суудал зэргийг гарган хаяж, онгоцны их биеийг ашиглан хүйтнээс хорогдох оромж хийв. Бөгсөн хэсгийн онгорхойг ачаа тээш, суудал, цас зэргийг ашиглан бөглөснөөр 2,5х3 метр орчим зайд 27-уулаа хорогдлоо. Фито Страуч /Fito Strauch/ цас авчирч суудлынхаа дор хийснээр аажмаар хайлан тусгайлсан саванд орох аргыг олсноор цэвэр усны асуудлыг шийдсэн бол регбийн багийн ахлагч Марсело Перез /Marcelo Perez/ удирдлагыг гартаа авав. Тэд суудлын дэрнүүдийг цасны гутал болгон ашиглаж, суудлын бүрээснүүдийг дулаан хөнжил болгох зэргээр ашиглав. Мөн цасны гялбааны сохор болохоос сэргийлэн жолоочын бүхээгийн шил, утас, хөхний даруулганы оосор зэргийг ашиглан гурван ширхэг нарны шил хийж зүүжээ. Гэвч Андын нуруунд шөнөдөө -30 хэм хүртэл хүйтэрч байсан тул тэдэнд үнэхээр хүнд байлаа. Тэдний ихэнхи нь далайн эрэгт төрсөн, цасыг амьдралдаа үзээгүй хүмүүс байсан бөгөөд нэг ч уулын аялалын туршлагатай хүн байсангүй.
Тархиндаа хүнд гэмтэл авсан Нандо Паррадо /Nando Parrado/ 3 хоногийн дараа комноос гарч сэргэв. Харамсалтай нь түүний дүү хүнд гэмтлийн улмаас 8 хоногийн л дараа нас барсан юм.
Тэд онгоцны суудлын завсраас жижиг радио хүлээн авагч олж онгоцны эд ангиудаас нийлүүлэн маш урт антена хийсний эцэст 11 дэх өдрөө тэднийг эрэн хайх ажиллагааг зогсоосныг мэдэв.
Энэ мэдээг сонссон ихэнхи зорчигчид уйлж, залбирч, сэтгэл санаагаар унаж байсан бол ганц Густаво Николич /Gustavo [Coco] Nicolich/ “Энэ бол гайхалтай мэдээ” хэмээн бүх хүмүүсийг чимээгүй болтол хэлсэн бөгөөд бүгд түүнрүү “ямар ч сайхан мэдээ алга” хэмээн хашгирахад тэрээр “Энэ бол бид өөрсдийн хүчээр амиа аварна” гэсэн үг хэмээн хэлжээ. Энэ залуугийн зоригтой үг нь бусаддаа нээрээ бид тэмцэнэ гэсэн урам өгч, олон хүнийг сэтгэл гутарлаас аварчээ.
Амьд үлдэгсэд маш бага хүнсний нөөцтэй байсан юм. Тэдэнд 8-н ширхэг шоколад, жаахан дун, гурван жижиг савтай чанамал, жаахан бүйлс, хатаасан чавга, хэдхэн шил дарс төдийхөн л байв. Түүнээс гадна дулаан хувцастай хүн байсангүй. Тэд сүйрлээс хойш хүнсээ маш багаар идэх хуваарилалтанд орсон. Хэдийгээр маш хатуу хуваарьтай байсан ч хүнс нь 7 хоногийн дараа барагдаж тэд онгоцны суудлын савхи, суудлын доторхи хөвөн зэргийг идэхийг хичээсэн ч үүнийг идсэнээр бие нь улам муудав. Цасан ууланд ургамал болоод өөр хүнс байсангүй.
Ингээд өлсгөлөн бодит аюул болсныг мэдсэн зарим нь үхэх юм бол өөрийгөө идэхийг зөвшөөрсөн бөгөөд амьд үлдсэн хүмүүс ямар ч сонголтгүйгээр найзуудыгаа идсэн байна. Тэд энэхүү шийдвэрийг гаргах нь үнэхээр хүнд байсан бөгөөд өөрсдийгөө галзуурч байна гэж бодох уу? эсвэл хамгийн эрүүл ухаантай үйлдэл үү? гэдэг дээр ихэд эргэлзсэний эцэст амьд үлдэхийн төлөө үүнийг хийх ёстой гэдгээ ухамсарлаж, онгоцны шилний хагархайгаар хутга хийн эхний шүдэнзний хайрцагны хэмжээтэй махыг Канесса /Canessa/ идсэнийг Нандо Паррадо 2006 онд хэвлүүлсэн "Андын нуруун дахь гайхамшиг: Уулан дээрх 72 хоног ба миний урт зам" /Miracle in the Andes: 72 Days on the Mountain and My Long Trek Home/ номондоо асар тодорхой бичжээ.
Осол болсноос хойших 17 дахь шөнө цасны нуранги болж онгоцыг дарж найман хүний амийг авч одов. Амьд үлдсэн хүмүүс ч маш бага зайнд шахагдан агааргүй болж байсан бөгөөд Нандо Паррадо бүхээгээс төмөр шон олж дээврийг цоолсноор агаартай залгажээ. Тэд гарахыг хүссэн боловч цасан шуургатай байсан тул сонголтгүйгээр дотор 3 хоног үлдсэн байна.
Цасан шуурганы дараа амьд үлдсэн цөөхөн хүмүүс аврагдах цорын ганц зам бол уулан дээгүүр давж аврал эрэх явдал гэж үзсэн бөгөөд ослын өмнөхөн туслах нисгэгч “бид Кюриког өнгөрлөө” хэмээн хашгирч байсан нь тэднээс холгүй баруун талд Чилийн хөдөөгийн суурингууд байгаа гэсэн итгэл өгчээ. Тэд онгоцны орчимдоо бага зэргийн хайгуул хийсэн боловч цасны харалган, өлсгөлөн, өвчин зэргээс болоод өндөрт гарч чадахгүй байсан юм.
Ингээд эхний ээлжинд цөөн хүнтэй багийг тусламж хүсэхээр явуулахаар болж хамгийн сайн хүнс, хувцсаа тэдэнд өгч аялал эхлэхийн өмнө өөр юу ч хийлгэлгүй амраажээ. Тэгэхдээ тэд баруун тийш хэт их өндөр уулстай байгаа тул эхлээд зүүн зүгт явах нь зүйтэй гэж үзжээ. Аялалд гурван хүн гарсан бөгөөд зүүн тийш 1,6 км явсны эцэст онгоцны бөгсөн хэсгийг олж тэндээс жаал идэх зүйлс олж тэндээ хоносон байна. Хоёр дахь өдөр нь тэд үргэлжлүүлэн зүүн тийш явсан бөгөөд энэ шөнө гадаа хонохдоо золтой л осгож үхсэнгүй. Ингээд онгоцны зай хураагуурыг толгой хэсэгт аваачин Саньтягоруу СОС дуудлага хийх нь ухаалаг шийдэл гэж үзэв. Гэвч тэдний авч ямах зай хураагуур хэт том байсан тул онгоцноос радио хэсгийг авчирч холбоо барихаар шийдсэн ч энэ бүхэн нь эхнээсээ шал хэрэггүй оролдлого байсан юм. Учир нь онгоцны радио 115 вольтоор ажилладаг харин зай хураагуур 24 вольттой байсан юм. Тэд хэдэн өдөр оролдоод эцэст нь уулаа давахаас өөр гарцгүйг ойлгосон. Тэдний буцах замд шуурга болж Харли үхэхээр хэвтсэн боловч Паррадо түүнийг их биед хүргэж чадсан юм. Гэвч 12-р сарын 11 гэхэд тэднээс ахиад 3 нь бурханы оронд очив.
Ахиад л уулыг давахгүй бол амьд үлдэхгүйгээ ойлгов. Ингээд тэд хүйтнийг даван туулах унтлагны хөнжлийг онгоцны арын хэсгээс олсон салхи нэвтэрдэггүй даавуу, онгоцны дулаалгыг хавчуулан хийсэн бөгөөд гурван хүн энэ хөнжил, өөрсдийн дулаанаар шөнийн хүйтнийг давах боломжтой гэж үзсэн. Ингээд Паррадо, анагаахын оюутан Канесса /Canessa/, Визинтин /Vizintín/ нар 12-р сарын 12-нд аялалаа эхэлжээ. Тэд өөрсдийгөө 2,100 метрийн өндөрт байгаа гэж төсөөлж байсан боловч үнэн хэрэгтээ 3,597 метрийн өндөрт байсан. Мөн тэд Андын нурууны баруун захд ойрхон байгаа гэж бодож 3 өдрийн хүнс бэлдсэн бол тэд 10 хоног явж 4,670 метр өндрийг ямар нэг уулын хэрэгсэлгүй давж, 38 км зам туулах хэрэгтэй байсан юм. Тэд гурван өдөр мацсаны эцэст уулын оройд гарч баруун зүгт харахад үргэлжилсэн маш их уулс байсан юм. Визинтинийг хүнс авахуулахаар буцаан баазруугаа явуулсан бол Паррадо, Канесса хоёр “үхлээ хүлээх биш түүнийг тосч алхая” хэмээн зориглон хамгийн байж болох зам гэж бодсон уулсыг чиглэн алхжээ.
Тэд 9 дахь хоног дээрээ 38 км замыг явган туулсны эцэст анх удаа голын цаана яваа морьтой хүмүүстэй холбоо тогтоож арав дахь хоног дээрээ өөрсдийгөө сүйрсэн онгоцны амьд үлдэгсэд гэдгийг ойлгуулсан юм. Морьтон Сержио Каталан /Sergio Catalán/ тэдэнд голын цаанаас хүнс шидэж өгснийхөө дараа тусламж дуудхаар 10 цаг морьтой давхисан байдаг бөгөөд тэндээсэээ машин хөлөглөн Puente Negro дахь цагдаа нараар дамжуулан Саньтягод хэл дуулгажээ. Үүний зэрэгцээ Паррадо, Канесса нарыг сууринд хүргэж амруулсан.
Ингээд 12-р сарын 22-нд аврах ажиллагаа эхэлсэн бөгөөд 3 нисдэг тэрэг гаргаж, Паррадо сайн дураараа тэднийг газарчилхаар болов. Байглийн өвөрмөц тогтоцоос хамааран бүх хүмүүсийг авах боломжгүй байсан бөгөөд тухайн өдрөө тал хүмүүсийг нь авч чадсан бол үлдсэн хүмүүсийг 1972 оны 12-р сарын 23-нд авснаар нийт 16 хүн аврагдаж Сантьтяго хотын эмнэлгүүдэд яаралтай эмнэлгийн тусламж авахаар хүргэгдэв.
Энэ бол 20-р зуунд онгоцны ослоос амьд гарсан хамгийн гайхалтай түүх бөгөөд тус ослын бодит явдлаас сэдэвлэсэн Survive! кино 1976 онд хийгдэж байсан бол 1993 онд хийгдсэн Alive кино илүү бодит байдлыг харуулж чадсан. Түүнээс гадна маш олон баримтат кино, зохиол, сонины сурвалжлага, ярилцлагууд энэ түүхийг мөнхөлсөн юм. 
ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хед өршөөл үзүүлэхээр болжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хед өршөөл үзүүлэхээр болжээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилт үр дүнгээ өгчээ

Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилт үр дүнгээ өгчээ

2 өдөр өмнө
Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

2 өдөр өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэхээр тохиролцов

Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэхээр тохиролцов

2 өдөр өмнө
Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

2 өдөр өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 

Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 

2 өдөр өмнө
Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулах үүрэг өглөө

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулах үүрэг өглөө

2 өдөр өмнө
Хүрэн баавгайн бамбарууш болон халиун бугыг хууль бусаар агнасан үйлдлийг илрүүлжээ

Хүрэн баавгайн бамбарууш болон халиун бугыг хууль бусаар агнасан үйлдлийг илрүүлжээ

3 өдөр өмнө
Машины улсын дугаар олгохыг хязгаарлах журмыг цуцлуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Машины улсын дугаар олгохыг хязгаарлах журмыг цуцлуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

4 өдөр өмнө
Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтыг цахимаар явуулна

Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтыг цахимаар явуулна

4 өдөр өмнө
Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН

Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН

4 өдөр өмнө

Их уншсан

Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилт үр дүнгээ өгчээ

Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилт үр дүнгээ өгчээ

2026-07-29
Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

2026-07-29
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэхээр тохиролцов

Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэхээр тохиролцов

2026-07-29
Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

2026-07-29
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn