Монгол Улсад төмөр замын тээврийн салбар үүсэж хөгжсөний 87 жил, “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны 76 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт улсын арслан Э.Оюунболд, улсын заан Б.Батмөнх нар шалгарсан юм.