Хятадын хойд хэсэгт орсон хүчтэй аадар бороо, үерийн улмаас 60 хүн амиа алдсан гэж Бээжин хотын орлогч дарга Шиа Линмао пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв
Амиа алдсан хүмүүсийн талаас илүү хувь нь буюу 31 хүн нь Бээжин хотын захын нэгэн дүүрэг дэх өндөр настны асрамжийн газарт байрлаж байжээ.
Үерийн гамшигт өртөх үед нийт 69 өндөр настан асрамжийн газарт байсан бөгөөд тэдний 55 нь ямар нэг хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй байсан гэж албаныхан мэдэгдэв.
Мөн 9 хүн сураггүй болсон бөгөөд гамшгийн уршгийг арилгах, аврах ажилд оролцож байсан тосгоны намын хорооны дөрвөн нарийн бичгийн дарга ч амиа алджээ.
Бээжин хотод нийтдээ 300,000 гаруй хүн үерт нэрвэгдэж, 24,000 гаруй байшин, 242 гүүр, 756 км зам эвдэрсэн гэсэн урьдчилсан тоо байна.