Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болохоор товлогджээ. Тэмцээн 2022 оны дөрөвдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд болох юм. Монголын чөлөөт бөхийн холбооноос тэмцээн зохиох хүсэлтийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд хүргээд байсан. Тэгвэл 2022 онд тэмцээн зохион байгуулах эрхийг өгчээ.