Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй зочид төлөөлөгчид 2025 оны зургадугаар сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпийн гудамж, Энхтайны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ.
Тиймээс иргэдийг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.