Тодруулбал, тэтгэврийн зээл дээр өр, орлогын харьцааг 50:50 болгон чангаруулж, тэтгэврийн зээл хамгийн дээд тал нь 12 сараас дээш хугацаатай олдохгүй болсон. Үүнтэй холбоотойгоор ахмадууд 2 сая төгрөг хүрэхгүй төгрөгийн зээл авах боломжтой болсон.
Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тэтгэврийн зээлд тавьсан шалгуурыг нөхцөлийг зөөллөж өгөх хүсэлтийг Монголбанкны ерөнхийлөгчид хандан тавьсан. Эдгээр шаардлагыг үндэслэн Монголбанкнаас хоёрдугаар улиралд багтаан тэтгэврийн зээлийн шалгуурыг хуучин хэвэнд нь оруулна гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван хэлсэн.
Улмаар өнөөдөр буюу зургаадугаар сарын 12-нд Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж гуравдугаар сард гаргасан шийдвэрээ эргэн хэлэлцэхээр төлөвлөжээ.
Нийт тэтгэвэр авагч 345 мянган иргэний 53.2 хувь нь тэтгэврийн зээлтэй бөгөөд эдгээр иргэдийн дундаж өр, орлогын харьцаа 84 хувьтай байна. Ахмадууд тэтгэврийнхээ 84 хувийг зээлд суутгуулж, 16-хан хувийг авч үлдэж байгаа гэснн тоо бий.