Лхагва, 7 сар 29, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилт үр дүнгээ өгчээ

    Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилт үр дүнгээ өгчээ

    Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

    Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

    Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 

    Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 

    Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүлжээ

    Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүлжээ

    “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ

    “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ

    Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна

    Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна

    Ургац хураалтад шаардлагатай шатахууныг урьдчилж нөөцөлнө

    Ургац хураалтад шаардлагатай шатахууныг урьдчилж нөөцөлнө

    Дүүжин тээврээр Яармаг-Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой

    Дүүжин тээврээр Яармаг-Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой

    Хүй 7 худагт 30 мянган хүний суудалтай наадмын цогцолбор барина

    Хүй 7 худагт 30 мянган хүний суудалтай наадмын цогцолбор барина

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Л.Оюун-Эрдэнэ: Үнэт зүйлдээ үнэнч үлдэх нь жинхэнэ ЯЛАЛТ

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2025-06-02
- Улс төр
Урт: 1 мин уншина
Л.Оюун-Эрдэнэ: Үнэт зүйлдээ үнэнч үлдэх нь жинхэнэ ЯЛАЛТ
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Өнөөдөр Та бид Монгол Улсын ирээдүйг шийдвэрлэх түүхэн эгзэгтэй мөчид ирээд байна. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 126 төлөөлөл бүхий шинэ парламентын байгуулсан анхны Засгийн газар тогтвортой ажиллаж чадах эсэх тухай шийдвэрийг хамтдаа гаргах гэж байна.  Энэ асуудал Хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайдын асуудал гэхээс илүү Монгол Улсын ирээдүйг аль замаар, хаашаа хөтлөх вэ гэдэг салаа замын эхэнд байна.  Яагаад гэвэл, 126 гишүүнтэй парламентын шинэ тогтолцооны анхны кэйс юм.

Монгол Улс бол хоёр том гүрний дунд оршин тогтнодог парламентын засаглалтай ардчилсан улс. Парламент цаашдаа бүрэн эрхт байдал, ардчилсан үнэт зүйлээ хамгаалах гадна, дотны олон сорилттой нүүр тулах болно. Амьдралаа ямар байхыг сонгох, хувь тавилангaa өөрөө тодорхойлох эрх бол ард түмний төлөөлөл болсон парламентын онцгой бүрэн эрхийн асуудал. Бид өөрсдийн үзэл бодлоо хэнээр ч заалгахгүй байх эрх чөлөөтэй бөгөөд өнөөдрийн нээлттэй хурлын үр дүнд олон нийтийн нийтлэг хүсэл эрмэлзэлд тулгуурлан төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал эцсийн шийдвэрээ гаргаж чадна гэдэгт итгэж байна.

Ардчилал бол тэнгэрээс унаж ирдэг зүйл биш харин хамтдаа тэмцэж босгодог үнэт зүйл билээ. Тиймээс миний бие өнөөдөр ард түмний төлөөлөл болсон  парламентын гишүүдийн бүхий л асуултад ил тод, нээлттэй хариулах болно. Үнэнийг бид нээлттэй ярьж чадахгүй бол, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй бол энэ парламентын ардчилал биш болно. Ил тод биш байдал, айдас хүйдэс, хөшигний цаадах тохироо, улмаар ард түмний эрх чөлөөг хумьж, эрх мэдэл, эд хөрөнгийг тойрсон дарангуйллын тогтолцоо бий болж, ардчиллыг устгадгийг олон улсын түүх нотолдог.

Дэлхий даяар ардчилал аюулд өртөж, сорилтод орж буй энэ цаг үеийг даван туулахын төлөө улс төрийн намууд нэгдэж, парламентын төлөөллийн тоог нэмж, 126 гишүүнтэй цоо шинэ парламентыг сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдүүлсэн. 100 жилд нэг тохиолдох цар тахал, дайны үед улс орнуудын хилийг хааж, итгэл найдвар бүдгэрч байсан цаг үед миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хариуцлагатай үүргийг хүлээж авсан. Бид хамтдаа эдийн засгаа сэргээн тэлж, Монголын улс төрд цоо шинэ салхи оруулж чадсан.

Сонгодог парламентын засаглалтай жинхэнэ ардчиллыг бий болгохын төлөө үе үеийн Улсын Их Хурлын гишүүд бууж өгөлгүй тэмцсээр ирсэн. Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн онцлог бол Монголын ард түмэн бидэнд ардчиллыг улам бэхжүүлэх, улсаа хөгжүүлэх шинэлэг, дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлэх эрх, хариуцлагыг хамтад нь хүлээлгэсэн явдал юм. Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй, таван намын төлөөлөл бүхий парламенттай болсон. Энэ нь парламентын засаглалыг бэхжүүлэх, ард түмний саналыг гээхгүй байх, бодит төлөөллийг хангах түүхэн алхам болсон.

Үр дүнд нь нийт гишүүдийн 64 хувь буюу 81 нь шинээр сонгогдсон гишүүд, 25 хувь нь буюу 32 эмэгтэй гишүүн сонгогдсоноор Ази тивийн дундаж үзүүлэлтүүдээс давсан. Улс төрийн уламжлалт сэтгэлгээнээс ангид экспертүүд, шинэ үеийнхэн парламентад жагсаалтаар сонгогдох боломж анх удаа бүрдсэн.

Түүхэндээ Монголчууд өөр өөр санаа бодол, үзэл баримтлалтай хүмүүс зөвшилцөлд хүрэх сонгодог парламентын сонгуулийн тогтолцоог бүрдүүлсэн. Сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэнээр хамтарсан Засгийн газар байгуулах үндэс, суурь бүрдсэн гэж үзэж болно.

Харин өнөөдөр Та бид хамтдаа эхлүүлсэн энэ шинэчлэл зөв байсан эсэхийг Монголын ард түмэндээ нотлох сонголтын өмнө ирээд байна.

Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулж, улмаар ардчилсан парламентын засаглалыг мөхөлд хүргэх эрсдэлийг дагуулж болзошгүйг Улсын Их Хурлын чуулганд нэг бус удаа илэрхийлж байсныг минь Та бүхэн санаж байгаа биз ээ.

Шинэ парламентын түүхэн дэх анхны хамтарсан Засгийн газар “Алсын Хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор, улс орны эрх ашгийг намын болон хувийн эрх ашгаас дээгүүр тавьж, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг”уриан дор гэрээ байгуулж, хамтран ажиллаад 10 сарын хугацаа өнгөрч байна.

Жил хүрэхгүй хугацаанд,

·      60 гаруй жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл,

·      30 жил яригдсан эрчим хүчний реформ,

·      28 жил гацсан Монгол-Францын хамтарсан ураны төсөл,

·      20 гаруй жил улс төржсөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийг эхлүүлж чадсан нь Монголчууд бид том эрх ашгаа харж, нэгдэж чадвал ямар их боломж байгаагийн бодит илэрхийлэл юм. Энэ бол хамтарсан Засгийн газрын давуу тал юм.

Сул талын хувьд хамтарсан Засгийн газрын хувьд аль аль намд гомдол үүсэж, хардалт дагуулж, томилгооноос үүдсэн маргаан дэвэрч, нийгмийн хувьд ч олонх, цөөнхийн хяналт тэнцэл алдагдаж байна гэх бодит шүүмжлэл өрнөснийг хүлээн зөвшөөрөх учиртай. Гэвч эвлэлдэн нэгдэх хэцүү, харин бусниулах амархан.

Том төслүүдийг хөдөлгөх хэцүү, гацаах амархан. Засгийн газар огцрох амархан, гагцхүү улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн ирээдүйд үүсэж болох алдагдсан боломжийн өртөг ямар хэмжээнд байхыг бид өнөөдөр олон талаас нь шүүн хэлэлцэх учиртай.

Хамтарсан Засгийн газар 

·      Үндэсний баялгийн санг бүрдүүлэх стратегийн ордуудын 34 хувь, түүнд ногдох баялгийн төлбөрийг Хуримтлалын сангаар дамжуулан ард түмэнд тэгш хуваарилах хэлцэл, бас тэмцэл ид үргэлжилж байх үед,

·      Ухаа худаг ордын асуудлыг Засгийн газраас өргөн барьж, Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхлээд долоо хоног болж байхад,

·      Есдүгээр сард болох Оюутолгойн арбитрын маргаан, Онтрегийн ордын хөрөнгө оруулалтын гэрээг хийх ажил ид дундаа өрнөж байх үед,

·      Нийгмийн даатгал, татварын цогц реформыг намын бүлгүүдэд танилцуулан, дэвшилтэт буюу шаталсан татварын тогтолцоогоор орлогын тэгш бус байдлыг засах улс төрийн шийдвэр гарсан цаг хугацаанд,

·      Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн бариад, хэлэлцэх эсэхийг шийдэх үед,

·      Хөгжлийн мега төслүүдийн тавыг нь бодитоор хөдөлгөж, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замыг гурав дахь талуудын ашиг сонирхолгүйгээр хөдөлгөж, бүтээн байгуулалтыг эхлүүлж буй цаг хугацаатай давхцан улс төрийн олон үйл явдал өрнөлөө.

·      Сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайд, хамтарсан Засгийн газарт ирэх улс төрийн дайралт, энэ хүрээнд хийж буй кампанит ажил сонгуулийн өрсөлдөөний халуун өдрүүдээс илүү эрчимжиж байгаа нь ил, далд ямар том эрх ашиг нэгдсэнийг харуулсан тод илэрхийлэл гэдгийг саруул ухаант Монголын ард түмэн харж байгаа гэдэгт итгэж байна.

Өнөөдөр судалгаагаар Монголын ард түмний 65-аас дээш хувь нь тогтвортой байдлыг дэмжиж, Үндэсний Баялгийн сан иргэдэд шууд өгөөжөө өгөөсэй хэмээн хүсэж байна. Ил тод байдлын төлөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй, залуучууддаа, өөр өөрийн өнцгөөс үзэл бодлоо илэрхийлж буй иргэддээ талархаж байна. Харин үүнийг улс төрийн шалтаг болгож, улс төрийн тогтворгүй байдлын суурь шалтгааныг үүсгэж буйд харамсаж байна.

Миний бие төрийн өмчийн компаниудын нэг ч томилгоо, төрийн нэг ч тендер, Засгийн газрын тусгай сангийн болон төрийн санхүүжилттэй банкны нэг ч зээлд хамрагдаж, өөрийгөө өршөөх хууль санаачилж явсангүй ээ.

Харин энэ бүхнийг илчилж, цахим засаглал, ил тод байдал, авлигын эсрэг, эрх ашгийн бүлэглэлийн эсрэг тууштай тэмцсээр ирсэн.

Хэрэв би өөртөө болон хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эргэлзэж байсан бол олон галтай сэдвүүдтэй нэгэн зэрэг нүүр тулж, Монгол Улсын нийтийн эрх ашгийн төлөө тэмцэхгүй, тайван замаар амьдрах сонголт хийх боломж байсан.

“Хэтэрхий олон дайсантай болсноос чинь боллоо” хэмээн тавлан хэлэх улстөрчид байгаа ч хувь хүний биш Ерөнхий сайдын хувьд түүхэнд эс үйлдэл хийхийг хүсээгүй билээ.

Хэрэв миний хувьд өөртөө болон хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эргэлзэж байсан бол

·      “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр хувьдаа авсан хууль бус худалдан авалтын схемийг ажлын хэсгийн ахлагчийн хувьд илчилж,

·      “Хөтөлийн цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, Бор-Өндөрийн хувьчлалыг буцаахгүй байх байсан,

·      “Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрсний худалдан авалт” оффтейк гэрээг илчилж, биржийн худалдааг зохион байгуулж, гаднын менежментийг зарлахгүй байх байсан,

·      Чингис, Самурай бондуудын өрийг төлөхийн төлөө “Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн зээлийг олон нийтэд ил тод болгож чадахгүй байх байсан,

·      E-Mongolia болон нээлттэй мэдээллийн цахим хуудсанд “Төрийн тусгай сангуудын мэдээллийг хаалттай хэвээр үлдээх байсан,

·      Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлж, Оюутолгойн Дубайн гэрээг цуцалж, 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлэх олон улсын шүүхийн асуудлыг эхлүүлэхгүй байх байсан,

·      Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлуулж, стратегийн ордуудын 34 хувьтай холбоотой гал атгасан хэлцлийг ч эхлүүлж чадахгүй байсан биз ээ.

Энэ бүхэн Улсын Их Хурлын эрхэм гишүүд болон олон нийтийн дэмжлэгтэйгээр хийгдсэн зүйл бөгөөд гүйцэтгэх засаглалын тэргүүнээс чамгүй их хэмжээний сэтгэлийн тэнхээ шаарддаг юм билээ.

Алдаа оноо, чадсан чадаагүй олон зүйл бий. Буруу зөрүү ойлгогдсон олон асуудал байгааг ч хүлээн зөвшөөрч байна. Том төсөлдөө хэт их цаг гаргаж, нийгмийн асуудал, улс төрийн дотоод асуудалд анхаарал бага хандуулсан алдаа ч бас байна.

Баримтлах ёстой зарчим дээрээ хатуу зогссоноос болж, улс төрийн хүчний харьцааг алдагдуулсан зүйл ч бий. Засгийн газар танхимын зарчмаар ажиллах үнэт зүйл, үндсэн хуулийн зарчмаасаа хазайсан асуудал ч бас байна.

Гэхдээ л энэ тэмцлийн үр дүнд

·      Монгол Улсын экспортын орлого хоёр дахин өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 37.4 их наяд төгрөгөөс 80.0 их наяд төгрөг болж эдийн засаг хоёр дахин тэлжээ,

·      Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4,128 ам.доллараас сүүлийн гурван жилд тогтмол өсөж, 6,898 ам.доллар болсон байна.

·      2024 онд Монгол Улсын зээлжих зэрэглэл нэг шат ахиж, “B+, тогтвортой”  ангилалд шилжсэн нь олон улсын санхүүгийн байгууллагын өмнө Монгол Улсын Засгийн газрын нэр хүнд өсөж, хөрөнгө оруулагчид Монгол Улсыг сонирхож, жилд дунджаар 5-6 хувийн өсөлттэйгээр хуртай хөгжиж буй дэлхийн эдийн засагтай улсын нэг болж чадсан.

Монголчууд бид энэ амжилтаа ухраах биш ахиулах учиртай.

Улсын Их хурлын дарга, эрхэм гишүүд ээ, 

Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасны дагуу та бүхэн ард түмнийг төлөөлөх онцгой бүрэн эрхтэй билээ. “Ялалт бол мөнхийн зүйл биш, ялагдал ч бас сүйрэл биш. Гагцхүү үнэт зүйлдээ үнэнч үлдэх л жинхэнэ ялалт гэдэг үг бий” Ард түмний элч болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнийг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэлээ.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
М.НАРАНТУЯА НАРА: Ирээгүй гишүүд ацан шалаатай, аль ч талд ороогүй алцганасан байгаа

М.НАРАНТУЯА НАРА: Ирээгүй гишүүд ацан шалаатай, аль ч талд ороогүй алцганасан байгаа

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилт үр дүнгээ өгчээ

Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилт үр дүнгээ өгчээ

4 цаг өмнө
Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

4 цаг өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэхээр тохиролцов

Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэхээр тохиролцов

4 цаг өмнө
Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

4 цаг өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 

Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 

4 цаг өмнө
Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулах үүрэг өглөө

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулах үүрэг өглөө

21 цаг өмнө
Хүрэн баавгайн бамбарууш болон халиун бугыг хууль бусаар агнасан үйлдлийг илрүүлжээ

Хүрэн баавгайн бамбарууш болон халиун бугыг хууль бусаар агнасан үйлдлийг илрүүлжээ

1 өдөр өмнө
Машины улсын дугаар олгохыг хязгаарлах журмыг цуцлуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Машины улсын дугаар олгохыг хязгаарлах журмыг цуцлуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

2 өдөр өмнө
Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтыг цахимаар явуулна

Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтыг цахимаар явуулна

2 өдөр өмнө
Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН

Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН

2 өдөр өмнө

Их уншсан

Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилт үр дүнгээ өгчээ

Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилт үр дүнгээ өгчээ

2026-07-29
Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

2026-07-29
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэхээр тохиролцов

Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэхээр тохиролцов

2026-07-29
Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

2026-07-29
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn