Ерөнхий сайд “Говийн бүсэд дөрөв хоног ажиллаад ирлээ. Бүсийн зөвлөлийн хуралдаан амжилтай болж, орон нутгийн удирдлагууд, иргэдтэй хөгжлийн шийдлээ хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрлээ. Мөн Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Энэ бол монголчууд хэлсэндээ хүрдэг, төлөвлөснөө хэрэгжүүлдэг гэдгийг харуулсан үйл явдал. Нийслэлийн Туулын хурдны зам төсөл ч хөдөллөө. Нэгдүгээр тойрог замын төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц сайн байна. Энэ хоёр зам холбогдсоноор түгжрэл 50 хувиар буурах тооцоолол гарсан. Энэ бол улс төрийн намууд хамтдаа сууж байгаад гаргасан чухал шийдвэр. Тиймээс дор бүрнээ хариуцлагатай байж, эхлүүлсэн ажлуудаа чанартай, тасралтгүй гүйцэтгэж чадвал энэ бүрэн эрхийн хугацаанд нийслэлийн түгжрэлийг бүрэн шийдвэрлэх боломж байна” гэлээ