Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж, дөрвөн хүн амиа алдаж, нэг хүн хүнд шархадсан харамсалтай хэрэг гарчээ. Италийн өмнөд хэсэгт орших Кампаниа мужийн ерөнхийлөгч Винченцо Де Лукагийн хэлснээр цаг агаарын хүнд нөхцөлд кабель тасарсны улмаас осол болсон байна.
Гэрчүүдийн хэлснээр, дүүжин тээвэр нь барилгын талбайн кран мөргөсөн байж болзошгүй байна. Унасан машинд хоёр хос, нэг ажилчин гээд нийт 5 хүн байсан ба нэг нь амьд гарсанч маш хүнд бэртэж, эмнэлэгт хүргэгджээ.
Уг дүүжин тээврийг энэ сарын 10-нд сэргээн засварлаж дахин нээсэн байна. Осол яг юунаас болсныг орон нутгийн прокурорын газраас шалгаж эхэлжээ.