БНСУ-ын хар жагсаалтад орсон жүжигчин Ким Мин Хи удаан хугацаанд хамтран амьдарч байгаа кино найруулагч Хон Санг Сүгийн хүүг төрүүлжээ. Жүжигчин бүсгүй 43 настай ба одоо төрсний дараах асрамжийн төвд байгаа гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Жүжигчнийг жирэмсэн болсон тухай мэдээлэл нэгдүгээр сард анх удаа гарч байсан.
Хонг, Ким хоёр есөн жил хамт байгаа бөгөөд тэд анх 2015 онд нэгэн кинон дээр ажиллаж байхдаа танилцжээ. 2017 онд харилцаагаа олон нийтэд хүлээн зөвшөөрснөөс хойш бүсгүй гэр бүл үймүүлсэн, үе мултарсан эртэй дурлалцсан хэрэгт унаж хар жагсаалтад орж байсан юм.
Хонг анхны эхнэрээсээ нэг охинтой ч гэр бүлээ орхин Кимтэй амьдарч байгаа ч гэр бүлээ албан ёсоор цуцлуулаагүй.Тиймээс шинээр төрсөн хүүхдийг Хонгийн гэр бүлийн бүртгэлд гэр бүлээс гадуур төрсөн хүүхэд гэж бүртгэх ажээ.