Ням, 6 сар 15, 2025
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    С.Энхболд: Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд санхүүгийн хязгаарлалт хийдэггүй

    ХАЙН хагалах хүндхэн үүрэг УИХ-д ирлээ

    ХАЙН хагалах хүндхэн үүрэг УИХ-д ирлээ

    Хамтарсан Засгийн газрын оршихуй хөндөгдөж эхэллээ

    ТҮЦ муухай ч хүний эрхийн зөрчил илүү ноцтой шүү, Х.Нямбаатар аа

    Ажлын байрны дарамтаараа цойлсон СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАР

    Хятадын жантай архины өлгий нутаг ГУЙЖОУ

    Д.Ганболор: Өглөөний цай уухгүй удаан явснаар цөс чулуужих, зогсонгижих сөрөг үр дагавартай

    П.Мягмардорж: Монголчуудыг хагаралдуулах сонирхол гадна талд л бий!

    Ц.Элбэгдорж: Баваарын ТЭНГЭР ДОР

    Ц.Элбэгдорж: Баваарын ТЭНГЭР ДОР

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Д.Отгонбаяр: Рок хөгжмийн үүсэл Монголоос, тэр дундаа Хүннүгийн үеэс эхлэлтэй гэж би боддог

    Яндангаа буулгаж нарны эрчим хүч рүү шилжсэн айлуудын нөхцөл байдалтай танилцлаа

    “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2025” үзэсгэлэн худалдаа Төв талбайд эхэллээ

    "Soul Mantra" дуу Берлиний Мюзик Видео Авардсын шилдэг 10 дуунд багтжээ

    12 их дээд сургуулийн оюутнууд жуулчдад үйлчилнэ

    Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ

    BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна

    Хүүхдүүдэд сэтгэлийн боловсрол олгох сургалтад 3000 хүүхэд хамрагджээ

    Зам тээврийн ослыг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Сүхбаатарын талбайд 3333 сурагч "Тусгаар тогтнол" шүлгийг уншина

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2025-04-01
- Нийслэл
Урт: 1 мин уншина
Сүхбаатарын талбайд 3333 сурагч "Тусгаар тогтнол" шүлгийг уншина
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн ЕБ-ын "Оюуны ундраа" сургуулийн сурагчид "Тусгаар тогтнол" шүлгийг Сүхбаатарын талбай дээр уншихаар бэлтгэлээ базааж байна

Энэ сарын 4-нд Сүхбаатарын талбайд 3333 сурагч "Тусгаар тогтнол" шүлгийг уншина. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ЕБС-ийн сурагчид уншиж, эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлдэг билээ. Энэхүү уламжлал болоод буй арга хэмжээг анх 2016 онд Нийслэлийн ЕБ-ын "Оюуны ундраа" сургууль санаачилан зохион байгуулж тус сургуулийн 3333 сурагч Сүхбаатарын талбай дээр уншиж, олноо хүргэж байв. Тэгвэл энэ жил 9 дэх жилдээ "Тусгаар тогтнол" шүлгийг Сүхбаатарын талбайд уншиж, олны сонорыг мялаахаар бэлтгээд байна. Энэ талаар "Оюуны ундраа" сургуулийн захирал С.Нэргүйдаваа "Манай сургуулиас үндэсний хэмжээг хамарсан хөтөлбөр болгон хөгжүүлж байна. Энэ удаа зөвхөн нийслэлд төдийгүй 21 аймгийн төв талбайд тус шүлгийг нэг цагт, нэгэн зэрэг уншихаар төлөвлөөд байна. Мөн Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум, их зохиолчийн төрсөн Монгол Улсын төв цэг Бүрд сумдад уншина. Тиймээс бид "Оюуны ундраа" сургуулийн ахлах ангийн сурагчдыг баг болгон 21 аймгийн зүг илгээж байна. Өнөө өглөө гэхэд хоёр ч аймаг руу манай сурагчид хөдөлсөн. Манай сургуулийн сурагчид манлайлан, орон нутгийн сурагчидтай нэгдэн "Тусгаар тогтнол" шүлгийг аймгуудын төв талбайд уншина. Түүнчлэн шилжин явах цомыг Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэхүү шүлгийг монголын хүүхэд бүр мэддэг байх ёстой. Монголын өв соёл, эх хэл, эх орон энэ шүлгэнд бүхлээрээ шингэсэн тул ирээдүй хойч үедээ Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэн, утга учрыг ойлгуулах, өнгөрсөн одоо ирээдүй үеийн оюун санааны нэгдлийг хангах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх хэлний соёлыг өвлүүлхэд хөтөлбөрийн зорилго оршино" хэмээн онцоллоо.

"ТУСГААР ТОГТНОЛ" ШҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА

Ханат цагаан гэрийн
Од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы
Омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын
Онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн
Одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний
Зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний
Зоо дэлдэх тээгэн дээр
Галбын халуун говийн
Хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны
Янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хүж дурдан бүсний
Ташаа дарах нугалаан дээр
Хүрэл манан хөөргөний
Даалин дарах наргиан дээр
Хүүшийн сүүдэр буусан
Уулын гацаа бууцан дээр
Хүннү дээдсийн тамгалсан
Улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ширмэн төмөр дөрөөний
Шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний
Шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран
Хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо
Ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аавын мөнгөн хазаарын
Найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн
Наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага
Хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхий
Хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Индэр улаан галын
Цац бадман дөлөн дээр
Ижил хоёр загалын
Цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн
Цас чахрах цайдам дээр
Илд есөн голын
Цан хөөрөх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Бэлгийн цэнхэр хадагны
Хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний
Хосоор дарах сүлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн
Хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мөнгөн сарны
Хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Урсгал татмал усны
Хөл алдах ёроол дээр
Ургамал таримал модны
Хөрсөнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн
Дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх үрийн
Дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ажнай сайн хүлгийн
Гал цахилах тууран дээр
Аагисан улаан хүдрийн
Ган царцах хайлш дээр
Амар төвшин жаргалтай
Ам бүлийн дансан дээр
Алтан босго өлзийтэй
Айл бүхний үүдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Баяр найрын ширээний
Амтат тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн
Арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн
Анжисны торгон ирэн дээр
Багц дүүрэн ургасан
Атрын тарианы мөрөн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрт айлын хаяа
Дархан хилийн дээсэн дээр
Энх тайвны харуул
Дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний
Зуун найман суварга дээр
Энэ зууны өргөөний
Зуун түмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрх чөлөөний зарлиг
Ардын үндсэн хууль дээр
Эх хэл соёлынхоо
Адбиш баян сан дээр
Эрдэнийн арга билиг
Алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны
Амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аав ээжийн буянтай
Өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой
Өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн
Өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн
Өрлөг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хан тэнгэрт сүмбэрлэсэн
Үйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сүндэрлэсэн
Үлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын
Үлэмжийн өв баялаг дээр
Халуун эх оронч бүхний
Үндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Сав саваар саалийн
Харваж хүрэхгүй зэлэн дээр
Сая саяар сүргийн
Хатирч хүрэхгүй бэлчээр дээр
Сар нарны өртөөнд
Хагацаж болшгүй учрал дээр
Сайхан Монгол орноо
Хайрлаж ханашгүй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Өглөө бүрийн нарны
Асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын
Аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй
Амьсгалж яваа газар дээр
Өөрийн толгой мэдэлтэй
Амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ухаа хонгорын жолоог
Захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сүхбаатарын
Зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн
Заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан
Засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Нүүрэнд нь гал бадарсан
Монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн
Монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн
Монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан
Монгол Улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эзэн сууж жаргасан
Их заяагаа сүсэглэж
Эх орон талынхаа
Ирээдүйн таалалд нийцүүлж
Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн
Итгэлийн сувд үгсээр
Эрх жаргалаа баталсан
Иргэн бүхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
“Эх оронч Монгол-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдэвт илтгэлийн уралдааны ялагчид тодорлоо

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил эхэллээ

5 цаг өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

8 цаг өмнө
Д.Отгонбаяр: Рок хөгжмийн үүсэл Монголоос, тэр дундаа Хүннүгийн үеэс эхлэлтэй гэж би боддог

Д.Отгонбаяр: Рок хөгжмийн үүсэл Монголоос, тэр дундаа Хүннүгийн үеэс эхлэлтэй гэж би боддог

1 өдөр өмнө
Өмнөд Африкт хүчтэй бороо, цас орсноос 50 хүн амиа алджээ

Өмнөд Африкт хүчтэй бороо, цас орсноос 50 хүн амиа алджээ

1 өдөр өмнө
Яндангаа буулгаж нарны эрчим хүч рүү шилжсэн айлуудын нөхцөл байдалтай танилцлаа

Яндангаа буулгаж нарны эрчим хүч рүү шилжсэн айлуудын нөхцөл байдалтай танилцлаа

2 өдөр өмнө
А.Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо

Оросуудад зодуулсан монгол залуу нас баржээ

Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмджээ

2 өдөр өмнө
Аутизмын хүрээний эмгэгийг эрт илрүүлж оношлох боломжтой боллоо

3 өдөр өмнө
В.Путин хамгийн орчин үеийн зэвсгийн системийг бий болгоход анхаарлаа хандуулна гэв

"Эйр Индиа"-ийн онгоцны ослоос ганц хүн амьд үлджээ

Их уншсан

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил эхэллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил эхэллээ

2025-06-15
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

2025-06-15
Д.Отгонбаяр: Рок хөгжмийн үүсэл Монголоос, тэр дундаа Хүннүгийн үеэс эхлэлтэй гэж би боддог

Д.Отгонбаяр: Рок хөгжмийн үүсэл Монголоос, тэр дундаа Хүннүгийн үеэс эхлэлтэй гэж би боддог

2025-06-14
Өмнөд Африкт хүчтэй бороо, цас орсноос 50 хүн амиа алджээ

Өмнөд Африкт хүчтэй бороо, цас орсноос 50 хүн амиа алджээ

2025-06-14
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас