Төв аймгийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 11-нд хот хоорондын автобус түргэний машинтай мөргөлдөж, түргэний машины таван зорчигч, жолооч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг ослын улмаас хоёр хүүхэд бэртэж, ГССҮТ-д хүргэгдсэн. Ослын улмаас биедээ хүнд бэртэл авсан 7-14 насны хоёр хүүхэд ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм.
Хоёр хүүхдийн биеийн байдал тогтворжиж, нэг нь толгойн мэс заслын, нөгөө нь хавсарсан мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгааг ГССҮТ-өөс мэдээлэв. Удахгүй эмнэлгээс гарах ажээ. Осол болсон шалтгааныг тогтоох шалгалтын үргэлжилж байгааг албаныхан хэллээ.