Баасан, 8 сар 14, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    COP17: Ногоон бүсэд иргэдэд зориулсан 481 арга хэмжээ болно

    “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

    Сайд Ц.Сандаг-Очир: "COP17" хуралд гаргасан зардлаа 100 хувь эргэн нөхнө

    Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ

    “COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг даалгалаа

    Элсэлтийн шалгалтын оноогоор улсдаа тэргүүлсэн сургуулиуд

    Хайруулын тавагны тос, өөх шугам хоолойг таглаж, хатуу блок үүсгэдэг

    Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

    Хэрэйдийн Ван Тоорилын Туулын Хар Түнийн ордны туурийг судалж байна

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Архангай аймагт ажиллаж, бодлогоо тайлбарлажээ

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2025-03-12
- Улс төр
Урт: 1 мин уншина
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Архангай аймагт ажиллаж, бодлогоо тайлбарлажээ
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, П.Мөнхтулга, Г.Хосбаяр нарын хамт өнөөдөр Архангай аймагт ажиллалаа.

Энэ үеэр аймгийн төвийн онцлох бүтээн байгуулалтын нэг болох 1000 хүний суудал бүхий спорт цогцолбор үүдээ нээж, аймгийн удирдлагуудын хамт иргэд, олон нийтийн төлөөлөлтэй уулзсан юм. УИХ-ын дарга уулзалтын эхэнд бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхийн тулд материаллаг баазаар хангах, ялангуяа залуу үеийнхэнд бие бялдар, гоо зүйн боловсролыг төлөвшүүлэх, хүний хөгжлийг олон талт хэлбэрээр дэмжих нь төрийн бодлогын салшгүй хэсэг гэдгийг тэмдэглэв.

Үргэлжлүүлэн, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Архангай аймгийн иргэдэд парламентаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлээс танилцуулан, энэ хаврын чуулганаар хэлэлцэх зарим хууль, тогтоомжийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө. Энэ удаагийн парламентад нийт таван нам, эвслийн төлөөлөл багтсан нь хяналт, тэнцлийн зарчим хангагдах суурь нөхцөл болсон төдийгүй анх удаа сонгогдсон 81 гишүүн байгаа нь өөрчлөлт, шинэчлэлийг эхлүүлэх үндэс мөн гэдгийг тодотголоо.

Тэрбээр, төлөөллийн чадамжаа нэмэгдүүлж, эмэгтэй гишүүдийнхээ эзлэх хувиар Ази тивдээ тэргүүлсэн энэ удаагийн парламентаас иргэнд ээлтэй, хүн төвтэй эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг санаачлан хэрэгжүүлж буй талаар дурдав. УИХ-ын дарга үргэлжлүүлэн, нийгмийн харилцааг зохицуулж буй хуулиуд үзэл баримтлалын хувьд өнөө цаг үеэсээ хоцрогдсон байгаагаас гадна иргэний эрхийг хамгаалахад бус байгууллагын үйл ажиллагааг зохицуулахад чиглэж, хүн төвтэй биш төр төвтэй байгааг шинэчлэх шаардлагатайг тэмдэглэв. Товчхондоо, хүний эрхийг дээдэлсэн, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалт бүхий хууль, эрх зүйн орчныг цогцлоох нь Гурван төгөлдөршил бодлогын цөм хэмээн онцлов. Энэ хүрээнд аливаа хуулийн төслийг хэлэлцэх шатанд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг хийж, эцэслэн батлагдах хүртэл тухайн хуулийн хэрэглэгч буюу иргэд, олон нийтийн саналыг тусгаж ажиллана гэв. Түүнчлэн хуулиас давсан аливаа журмуудыг цэгцлэх замаар зохистой харьцааг хадгалснаар хүний эрхийн зөрчил үүсэхээс сэргийлэх урьдач нөхцөл бүрдэнэ хэмээв. Архангай аймгийн эдийн засгийн бүтцийн 57 хувийг хөдөө аж ахуй, 26 хувийг үйлчилгээ, 17 хувийг аж үйлдвэрийн салбар тус тус эзэлж байна. Хангайн бүсийнхний хувьд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлэхийн тулд аж үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг УИХ-ын дарга холбогдох тоон үзүүлэлтүүдэд үндэслэн тайлбарлав.

Түүнчлэн аймгийн хэмжээнд боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд хоёр дахин нэмэгдсэн бөгөөд энэ оны тухайд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг дээшлүүлэхийн тулд хэд хэдэн суманд цэцэрлэгүүдийг ашиглалтад оруулах ажээ. Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс орон нутагт үнийн өсөлт нэн тулгамдсан асуудал гэдгийг онцолж, ялангуяа Архангай аймагт орон сууцны үнэ дундаж ханшаас өндөр байгааг уламжилж байлаа. Түүнчлэн олон жил хүлээгдсэн спорт цогцолбор ашиглалтад орсонд талархалтай байгаагаа илэрхийлж, цаашид хүүхэд, залуучуудыг аймаг, улсын чанартай спортын тэмцээн, уралдаануудад тогтмол оролцоход дэмжих, ирээдүйн тамирчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарч өгөхийг хүслээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин, нөхцөлөөр хангах, шинээр баригдаж буй барилга, байгууламжууд зураг төслөөсөө эхлээд стандартын дагуу орц, гарц бүхий хэсгүүдийг багтаах, цаашлаад хуулиас давсан журмуудаас үүдэж иргэний эрх зөрчигддөг байдлыг таслан зогсоох зэрэг саналуудыг дэвшүүлсэн юм. Мөн энэ үеэр бүс нутаг дахь малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон "Шинэ хоршоо" хөдөлгөөний хэрэгжилттэй холбоотой асуулт тавьж, саналаа хэлэв. УИХ-ын дарга, гишүүдийн зүгээс аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, малчдад чиглэсэн хууль тогтоомжийн хэрэгжилт, бүсчилсэн хөгжлийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Н.Учрал: Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэхгүй 

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

ДЦС-5-ын барилга угсралтын ажил үргэлжилж байна

4 цаг өмнө
АИ92 бензин литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдлээ

7 цаг өмнө
COP17: Ногоон бүсэд иргэдэд зориулсан 481 арга хэмжээ болно

COP17: Ногоон бүсэд иргэдэд зориулсан 481 арга хэмжээ болно

10 цаг өмнө
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

10 цаг өмнө
Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна

1 өдөр өмнө
Залуус Сүхбаатарын талбайг угаалаа

Залуус Сүхбаатарын талбайг угаалаа

1 өдөр өмнө
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг 9-р сард ашиглалтад оруулна

2 өдөр өмнө
Сайд Ц.Сандаг-Очир: "COP17" хуралд гаргасан зардлаа 100 хувь эргэн нөхнө

Сайд Ц.Сандаг-Очир: "COP17" хуралд гаргасан зардлаа 100 хувь эргэн нөхнө

2 өдөр өмнө
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ

Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ

2 өдөр өмнө
“COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг даалгалаа

“COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг даалгалаа

2 өдөр өмнө

Их уншсан

ДЦС-5-ын барилга угсралтын ажил үргэлжилж байна

ДЦС-5-ын барилга угсралтын ажил үргэлжилж байна

2026-08-14
АИ92 бензин литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдлээ

АИ92 бензин литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдлээ

2026-08-14
COP17: Ногоон бүсэд иргэдэд зориулсан 481 арга хэмжээ болно

COP17: Ногоон бүсэд иргэдэд зориулсан 481 арга хэмжээ болно

2026-08-14
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

2026-08-14
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас