Чаргаар гулгаж байгаад сараалжин хашаа мөргөж нас барсан харамсалтай осол энэ сарын 21-ний өдөр гарчээ.
Тодруулбал, энэ сарын 21-ний өдрийн 14.00 цаг орчимд СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах цанын баазад чаргаар гулгаж байсан эмэгтэй сараалжин хашаа мөргөсөн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Эмэгтэй хүүхдийн хамт гулгаж байсан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан" ажээ.
Сурагчдын амралт эхэлсэн үед, ялангуяа амралтын өдрөөр цэвэр агаарт гар гулгах үед чарга, цанатай холбоотой гэмтэл бэртэл их гардаг бөгөөд гулгахдаа анхаарал болгоомжтойгоор, аюулгүй байдлаа бодолцохыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.