Лхагва, 11 сар 18, 2026
Social icon element need JNews Essential plugin to be activated.
elive
  • Нүүр
  • Багц
    • All
    • Нийтлэл
    • Ярилцлага
    28248

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    28164

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    27986

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    27876

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    27497

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    27580

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    27374

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    25371

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    25275

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • All
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    28339

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    28318

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    28315

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    28304

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    28299

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    28293

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    28280

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    28272

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    28269

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

No Result
View All Result

Шүүмжлэл, популизм хоёрт ШҮҮЛТҮҮРТЭЙ ХАНДЪЯ

Elive Admin by Elive Admin
2024-11-04
in Нийтлэл, Улс төр
Reading Time: 1 min read
Шүүмжлэл, популизм хоёрт ШҮҮЛТҮҮРТЭЙ ХАНДЪЯ

УИХ-ын дугуй танхимд төсвийн хэлэлцүүлэг "Чимээгүй" команд өгчихсөн юм шиг намуухан өрнөж байсан түүх байхгүй. Ирэх оны төсвийн төслийг Засгийн газар боловсруулж, УИХ хэлэлцэн хуульчилдаг. Төсөв батлах онцгой бүрэн эрх нь УИХ-д хадгалагддаг учраас гишүүд эсэргүүцэх, шүүмжлэх, зарчмын зөрүүтэй санал гаргаж өөрчлөх бүрэн эрхтэй. Хуулиар тусгайлан олгосон энэхүү эрхээ эдэлснийх нь төлөө УИХ-ын гишүүдийг буруутгах, муучлах нь өөрөө буруу зүй тогтол. Харин төсөвтэй холбоотойгоор хэлж буй шүүмжлэл нь эрүүл үү, эсвэл ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй юү гэдгийг олон нийт, хэвлэл мэдээллийнхэн, иргэний нийгмийн байгууллагууд анхааралтай ажиглаж, ялгаж салгаж ойлгох нь нэн чухал. Шударга дүртэй болгон эх оронч байдаггүйг Монголын шинэ үеийн улс төрийн 34 жил бидэнд хангалттай ойлгуулсан.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүнтэй болсон парламент анхны төсвөө хэлэлцэж байна. Хэлэлцүүлгээс харж байхад 126 гишүүнийг дотор нь 3 ангилж болмоор анзаарагдсан. Нэгдүгээрт, учраа мэдэхгүй ногооноороо байгаа "памперс-тай хэсэг. Хоёрдугаарт, асуудалд эрүүл саруулаар хандаж, төсвийн төслийг чамбайруулахаар зүтгэж буй хэсэг. Гуравдугаарт, дүйвээнийг далимдуулан сонгогдсон тойрогтоо, хувийн бизнестээ "нус нааж", хожоо гаргах гэсэн хэсэг. "Нус наах"-аар чичирч, элдэв хор хутгаж байгаа гишүүд хамгийн хортой. Тэд бол шинэ парламентын хуучин популистууд юм. Улсын төсөв бол нийгмийн оролцогч талуудын бүгдийнх нь хүслийг хангагч байх боломжгүй. Гэхдээ шинэ парламентад шургалсан популистуудын хорт ажиллагааг эрүүл шүүмжлэлээс ялгаж салгаж ойлгохгүй бол хойшид гарах уршиг нь их.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн улсын төсвөөс тойрогтоо мөнгө хуваарилахыг илтэд лоббидож яваа. Ер нь иймэрхүү явцгүй аргаар улс төрд олон жил утаа май тавьж явааг нь хэлэх ёстой. Гишүүдийн тойрогт мөнгө хуваарилна гэдэг улс төрийн шууд авлига гэдгийг одоо монголчууд мэддэг болсон. Тийм болохоор шинэ парламентыг хуучны популизмаар ингэж хордуулж боломгүй. Г.Тэмүүлэн гэдэг гишүүн хэд хэдэн удаа сонгогдсон хэрнээ энэ УИХ-д гэнэт хэлд орсон нь гайхмаар. МАН-ын хунтайж нарын нэг гэгддэг тэрбээр албан тушаалд угсаа залгамжлуулан суулгасангүй гээд баахан ууртай явдаг болохоос төсвийн шинэчлэл, үр ашигтай хөрөнгө оруулалтын тухай өмнөх хоёр удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ манлайлж болох л байсан. Даанч тэр цагаа амандаа ус балгасан мэт суусаар дуусгасан даа. Шинэ парламентын хуучин популистуудын жагсаалтыг энэ хоёр эрхэм одоогоор өнгөлж яваа.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан шарк Д.Энхтүвшин шинэ парламентын итгэл найдваруудын нэг яахын аргагүй мөн. Бизнесийн орчин, татварын тогтолцоо, үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд түүний манлайлал чухал үүрэгтэй. Гэвч МАН-ын жагсаалтаар УИХ-д сонгогдсон тэрбээр "Би МАН-ын гишүүн биш" гэж хэлээд олон хүний нүдийг бүлтийлгэв. МАН-аас нэр дэвшсэн гэдгээ мань эр мэдээгүй байна гэж юу байх вэ. Худал мэлзэж, богино зайн улс төр хийх ямар шаардлага байсан юм бол. Түүнийг МАН-д аль эрт элссэн баримтыг "Шилэн" гэгддэг Цогоо олон нийтийн сүлжээнд дэлгэчихсэн. Цогоо бол шинэ парламентаас "Тоосго сугалах" аргаар ганц нэг гишүүнийг эргүүлэн татаж, жагсаалтад хамар таслуулсан найзуудыгаа оруулж ирэх улс төр хийж байгааг хүмүүс гадарласан байх. Хамтарсан Засгийг хамгийн ихээр жигшиж буй нь ч үүнтэй холбоотой.

Жудагийн Баярмаа гээд тун боломжийн гишүүнтэй болжээ гэж гол усаар нэг шуугиж байна. Анх удаа сонгогдсон гэхэд ногооноороо байгаа "Памперстай гишүүд"-ээс эрс ялгарч, хуулийн хэлэлцүүлгийн үеэр авууүтай санал, шийдэл хэлж байгаа учраас бусдаасаа эрхгүй ялгарч байгаа нь үнэн. Гэхдээ хий нь бүрэн гараагүй байхдаа популистуудын олз болчихвол ганган эхэлсэн улс төрийн замнал нь бараг дуусчих эрсдэл харагдаад байна. "Женко" Х.Баттулгыг өр тэглэе, мөнгө тараая гэх мэтээр эдийн засгийнхаа эсрэг юм ярихад дэмжсэн атлаа 2025 оны төсөв дээр шал өөр юм ярьж, хоёр нүүр гаргаж байгааг парлмаентын туршлагатай сэтгүүлчид олоод харчихалгүй яах вэ. Улс төрд хол явъя гэвэл хоёр нүүртэй амьдарч л болохгүй.

Төсөв хэлэлцүүлж байгаа байгууллага нь Засгийн газар. Тэгтэл Засгийн газрын сайд нар нь төсвийн төслийнхөө эсрэг санал өгөөд сууж байгааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шүүмжилсэн. Сайд Б.Дэлгэрсайхан, С.Бямбацогт нарыг нэр цохож байгаад хэлсэн. Энэмэтчилэн олон жишээ татаж болно. Юутай ч холион бантан дүүрэн хэлэлцүүлэг өрнөж байна. Олон нийт ч гэсэн эрүүл шүүмжлэл, хорт популизм хоёрт шүүлтүүртэй хандах өдрүүд үргэлжилж байна.

Next Post
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д Улсад айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д Улсад айлчилж байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn