Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Исламабад хотноо зохион байгуулагдаж буй ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байгаа билээ. Энэ үеэр Тавилан нэвтрүүлэгт эгч нь хандаж, эх орондоо ирэхийг хүсч буйгаа дамжуулсан Монгол Улсын иргэн Саруулыг Ерөнхий сайдын айлчлалын баг эх оронд нь авчрахаар болжээ. Тэрээр Пакистан хүнтэй гэр бүл болж 27 жил Пакистанд амьдарсан ба нөхөр нь нас барсан учир эх орондоо буцахыг хүссэн байдаг. Тавилан нэвтрүүлгийн баг хөөцөлдөж хүүхдүүдийг нь Монголд авчирч чадсан ч бичиг баримтгүйгээр олон жил байсан гэх шалтгаанаар Саруулд өндөр торгууль ногдуулж Пакистаны хилээр гадагш нэвтрүүлээгүй билээ.