Ням, 9 сар 20, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Богдхан уулын экологийн гарцын байршлыг эцэслэлээ

    Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

    Шахмал түлшийг маргаашаас борлуулж эхэлнэ

    Монголын сурагчид 91 орноос 49 дүгээр байрт эрэмбэлэгджээ

    Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

    Ойн хөнөөлт шавжтай тэмцэхдээ дрон ашиглаж эхэлжээ

    Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд Монгол Улсын тамирчид 21 медаль хүртэж, дөрөвт орлоо

    Монгол Улсын Соёлын элч Б.Нарандэлгэр Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын соёлын хөтөлбөрт тусгай байрт шалгарчээ

    Дамбадаржаа дулааны станцын барилга угсралт 70 хувийн гүйцэтгэлтэй байна

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

“Шимтэй бэлчээр, чанартай ноолуур” хоёр орны малчдад өгөөжөө өглөө

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2021-08-27
- Мэдээ
Урт: 1 мин уншина
“Шимтэй бэлчээр, чанартай ноолуур” хоёр орны малчдад өгөөжөө өглөө
Share on FacebookShare on Twitter

Ойрын өдрүүдэд Өвөр Монголын Ордосын өндөрлөгөөс байгаль ээжийнхээ онгон төрхийг сэргээхийн хамт малчдын орлогыг нэмэгдүүлсэн дэлхийн тэргүүний түвшинд хүрсэн гэрлийн тусгалыг хязгаарлан ямаан ноолуурын гаралтыг нэмэгдүүлэх шинэ судалгааг туршин дэлгэрүүлэх төсөл Хятад, Монгол хоёр улсын 10 мянган малчдад жил бүр нийт 400 сая юань өвөртлүүлсэн баяртай мэдээг хуваалцаж байна.

Ордос хотын Отогийн өмнөд хошууны Бэй Жишэнь мал аж ахуйн судалгааны газрын дарга Баясгалан бол Ордос нутагт төрж өссөн мал аж ахуйн тусгай мэргэжилтэн. Тэрбээр балчир бага наснаасаа мал аж ахуйн амьдралдаа идээшиж, тал нутгийн таван хошуу мал сүрэг, нэн ялангуяа Ордосын ноолуурын ямааны ноолуурыг нэмэгдүүлэх тал дээр аль эртнээс анхааран шинжсээр ирсэн юм. Улмаар ноолуурын гаралтыг нэмэгдүүлэх судалгааны ажлаа өрнүүлэхэд заавал номин ногоон өвс бэлчээр сэргэсэн экологийг бий болгох, ноолууран чанарыг баталсны суурин дээр малчин түмний амьдралыг өөд татахыг туйлын ихээр анхаарч ирсэн байна. Ордосын өндөрлөгийн нэгэн илэрхий онцлог бол элс манх олонтой, байгаль орчин, экологи хэврэг, ган хуурай газар орон юм. 1987 оны 08-р сард нэг удаагийн тойрон судлах явцад Баясгалан гуай нутгийн малчдын “Ямааны ноолуур өвөл биеэ дулаацуулах гэж урт ургасан, зун бол дулаалах хэрэгцээ байхгүй болохоор ноолуурын ургалт удаан байна” гэх яриа түүний сонирхлыг маш их татжээ.

-Ямааны ноолуур хүйтэнд илүү их ургадаг нь ямар шалтгаанаас болов!? гэх бодол гэнэт хөмөрсөн тогоон дотор гэрэл тусав уу гэлтэй түүний оюуныг тэлж, судалгааны чиглэл нь ноолуур яагаад хүйтэнд ургадгийн цаад утга учрыг нь хайж судалж эхэлсэн байна.

Өдөр хоног харвасан сум шиг хурдан өнгөрнө. Нэг л мэдэхэд 20 хавар, намар Ордосын өндөрлөгт саатаж, оны хүрд 2007 он боллоо. Энэ 20 жилд Баясгалангийн судалгаа чухал үр дүнд хүрч Ордосын ямааны ноолуурын гаралтыг нэмэгдүүлэх судалгааны шинэ чиг хандлагыг бий болгожээ. Энэ бол даруй гэрлийн тусгалыг хязгаарлан ноолуурын гаралтыг нэмэгдүүлэх судалгааны төслийн анхны амжилт бүтээл. 2010 оноос тус төслийг туршин дэлгэрүүлэх ажил нь Өвөр Монголын Ордосын өндөрлөгөөс дэлхийг зорьж, говийн өмнө умард бүс нутгийн хэмжээнд Шиньжян, Ганьсу, Шаньси, Хэбэй, Өвөр Монголын Ордос, Баяннуур, Алшаа, мөн Монгол Улсын Дорнод, Өмнөговь аймаг зэрэг таван аймагт эхэлсэн байна. Хятадын Хөдөө аж ахуйн яамны тусгай мэргэжилтэн “Бэлчээрийн ургалтыг жил тутам 50-иас дээш хувиар баталсан, ямааны ноолуурын чанарыг баталсан урьдчилсан нөхцөлд 50-иас дээш нэмэгдүүлсэн гэсэн тусгай үнэлэлт өгөв. Тодруулбал, тус төслийн хүрээн дэх мал сүргийг бэлчээрлүүлэх цагийг богиносгосноор бэлчээрийн ургалтыг жил бүр мү /15 мү = 1 га/ бүрт 60 килограмм нэмэгдүүлсэн байна. Нийт туршин дэлгэрүүлэх суурингийн 10 сая мү бэлчээрийн уналтыг нугалан бодвол нийт 600 сая килограмм болгон нэмэгдүүлэв. Үүнийг нь килограмм бүрт 0.60 юаний зах зээлийн үнээр тооцоолбол нийт цэвэр орлого нь 360 сая юаньд хүрсэн байна. Туршин дэлгэрүүлэх суурингийн хангасан давхардсан тоогоор 340 мянган ямаагаар тооцоолбол, жил бүр ямаа бүрийн ноолуурын гаралтын тэгшитгэсэн цэвэр орлого 141.85 юаниар нэмэгдэж, нийт 48.229 сая юаний цэвэр орлого үүдэв. Энэ хоёр орлогын нийт дүн нь 408.229 сая юаньд хүрчээ. Энэ нь 10 жилийн туршин дэлгэрүүлэх хугацаанд нийт 4 тэрбум юаний орлого оруулсан байна. Онцгойлон дурдууштай нь, мү тус бүрт дунджаар 60 килограммаар нэмэгдсэн өвс ургамал нь цөлөрхөг газар орны нүүрстөрөгчийн давхар ислийг мү тутамд 86 килограмм шингээх үйлдэл нь умард орны говь нутгийн экологийн хамгаалалтад бэлчээрийн нэмэгдлээс ч дутуугүй маш чухал үйлдэл гаргасан байна.

Баясгалан: -Гэрлийн тусгалыг хязгаарлан ямааны ноолуурыг нэмэгдүүлэх мэргэжил бол дэлхийн түвшинд авч үзсэн ч маш чухал ач холбогдолтой. Учир нь ноолуурын гаралтыг нэмэгдүүлэх судалгаа дэлхийн маш олон газар оронд өргөн дэлгэр яригдаж ирсэн. Гэвч олонх судалгааны үр бүтээлийг харьцуулахад ноолуурын гаралт нэмэгдвэл ноолуурын чанар доошлох, ноолуурын чанарыг дээшлүүлбэл гаралт багасах үзэгдэл түгээмэл оршиж, гаралт ба чанарыг зэрэг сайжруулах судалгаа нь тун чухал ач холбогдолтой. Манай судалгааны гол ёс зүй нь гэрэлгүй бүдэг орчинд ямааны нүднээс туссан болзолт сэдэлтийг цусаар дамжин арьсны хэсэгт ноолуур ургуулах гормоныг өдөөх үйлдлийг идэвхжүүлж, ноолуурын ургалтыг нэмэгдүүлэх судалгааг судлан илрүүлсэн явдал юм. Тэр дундаа тус судалгааны үр бүтээлд гүйцэд харуулсан нь ноолуурын гаралтыг батлахын хамт бас ноолуурын нарийн хэмжээг 14 микрометрийн баримжааг баталсан амжилт бол тун чухал. Эс тийм бол гаралт нэмэгдээд чанар нь доошилбол амжилт гэж үнэлэх нь шударга бус юм гэж бодит байдлыг товч танилцууллаа.

Сурвалжлагын явцад бид туршин дэлгэрүүлэх төслийн хүрээнд багтсан айл өрх болгонд тус судалгааны газраас ямар ч үнэ төлбөргүйгээр тусгай хэрэглээний ноолуур нэмэгдүүлэх олон хэрэгцээт автомат пин саравч барьж өгч, малчид энэ олон хэрэгцээт автомат саравчинд ямаагаа өдөр бүр 16:30-аас маргааш өглөөний 09:30 хүртэл хаших горимыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 25-ны өдрийг хүртэл баримталбал ноолуурын гаралтыг огцом нэмэгдүүлнэ. Үүний зэрэгцээ басхүү малын хүч тарга, хээлийн бойжилтод ямар ч нөлөө гарахгүйг туршилтаар гэрчилснийг олж мэдлээ. Басхүү онцгой зарим газар оронд өглөө 09:00 цагаас үдээс хойш 16:00 цаг хүртэл саравчинд хаших аргыг ч хэрэгжүүлдэг байна.

Тус төсөлд 11 жил хамрагдан ядуу амьдралаас ангижирч чинээлэг амьдралаа цогцлоосон Отогийн өмнөд хошууны Нанс суурингийн Сүлд багийн малчин Хичээлт:

-10 жилийн өмнө манай амьдрал ядуухан байлаа. Энэ төсөлд хамрагдсанаар миний 3000 гаруй мү нутагт өвс бэлчээр сайн ургасан. Өнгөрсөн жилүүдэд өвс бордооны зардалд жил бүр 20-50 мянган юань зарцуулдаг байсан. Одоо өн шимлэг бэлчээрт тогтсон цагаар маллах болсон нь бэлчээр нутгийн ургалтыг тэнцвэртэй болгож, хамгаалалт, ургалтыг сайжруулсан. Өвс бордооны зардалгүй болгосноор үл барам, ямааны ноолуурын орлого тогтвортой нэмэгдэж, жил бүрийн цэвэр орлого 100 мянган юанийг давж, чинээлэг амьдралын замаар дөрөө чангалан давхиулж явна гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Нийтлэлийг Х.БАЯНМӨНХ, Б.ХУРЦ, ХАНЬ ХУНШЯ, Ц.УРАНТУНГАЛАГ

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Орлогод нийцсэн 700 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжүүлэхийг дэмжлээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Богдхан уулын экологийн гарцын байршлыг эцэслэлээ

Богдхан уулын экологийн гарцын байршлыг эцэслэлээ

2 өдөр өмнө
Чанарын шаардлага хангаагүй, бүртгэлгүй эм нийлүүлэх зөрчил нэмэгджээ

3 өдөр өмнө
Зорилтот бүлгийнхний 49,8 хувь нь томуугийн дархлаажуулалтад хамрагджээ

4 өдөр өмнө
Сэлэнгэ аймагт нийт 146 толгой мал баавгайд бариулжээ

Сэлэнгэ аймагт нийт 146 толгой мал баавгайд бариулжээ

4 өдөр өмнө
С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

4 өдөр өмнө
Улс даяар фентанилын хомсдол үүссэн учир хагалгаа хойшлох эрсдэл нүүрлэжээ

5 өдөр өмнө
Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

5 өдөр өмнө
Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

5 өдөр өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа

АН-ын бүлгээс Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулахыг шаардав

Их уншсан

Богдхан уулын экологийн гарцын байршлыг эцэслэлээ

Богдхан уулын экологийн гарцын байршлыг эцэслэлээ

2026-09-18
Чанарын шаардлага хангаагүй, бүртгэлгүй эм нийлүүлэх зөрчил нэмэгджээ

Чанарын шаардлага хангаагүй, бүртгэлгүй эм нийлүүлэх зөрчил нэмэгджээ

2026-09-17
Зорилтот бүлгийнхний 49,8 хувь нь томуугийн дархлаажуулалтад хамрагджээ

Зорилтот бүлгийнхний 49,8 хувь нь томуугийн дархлаажуулалтад хамрагджээ

2026-09-16
Сэлэнгэ аймагт нийт 146 толгой мал баавгайд бариулжээ

Сэлэнгэ аймагт нийт 146 толгой мал баавгайд бариулжээ

2026-09-16
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас