БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотын Далад хошуу нарны эрчим хүчийг ашиглан цахилгаан гаргаж цөлжилтийн эсрэг төслийг хэрэгжүүлснээр амжилтад хүрчээ. Нийт 70 орчим ам километр талбай эзлэн орших нарны хавтангаас жилд 2 сая мегаватт/цаг цахилгаан үйлдвэрлэж, Бээжин, Тяньжин, Шанхай, Жансу зэрэг том хот, мужуудыг хангадаг байна.