Авто замын боомт болох Замын-Үүд, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг 14 боомт Бурхан багшийн их дүйчин өдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 23 -нд түр хаагдах юм. Харин агаарын замын хилийн боомт болох Чингис хаан олон улсын нисэх буудал Олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд боомтууд Олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу тус тус ажиллана.