Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцлээ. Анхан шатны шүүхээс Н.Мөнхбатад дөрвөн жил, Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт хоёр жилийн хорих ял оноосныг ийнхүү давж заалдсан билээ. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад хоёр жилийн хорих ял оноосон бол ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулуу нарыг суллаж, 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна